solongonews
Малчин Тариачдын анхны урлагийн тоглолт боллоо
2018-08-08 23:51
Малчин Тариачдын анхны урлагийн тоглолт боллоо.

15 дахь удаагийн Тал нутгийн соёлын наадмын чухал агуулгын нэг болох ӨМӨЗО-ы Малчин Тариачдын анхны урлагийн тоглолт 08-р сарын 08-ны үдэш Өвөр Монголын Үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн хөгжмийн танхимд боллоо.

Тоглолтод малчин тариачид оролцож, авьяас чадвараа харуулснаараа энэ удаагийн тоглолт илүү онцлог болж чадлаа. 

ӨМӨЗО-ы бүхий л аймаг хотуудаас сонгон шалгаруулалтаар шигшигдэн үлдсэн шилдэг 14 үзүүлбэрийг үзэгч түмэнд энэ үдэш хүргэсэн юм.

Тоглолтоор дамжуулан өөрчлөлт нээлтийн 40 жил, ялангуяа ХКН-ын XVIII их хурлаас хойших ӨМӨЗО-ы хөдөө орон нутгийн хөгжил дэвшил, иргэдийн аз жаргалтай, тэгш дүүрэн амьдралыг харууллаа. Бүтэн хоёр цагийн турш үргэлжилсэн тоглолт үзэгчдийн уухайн дууг хадаасаар өндөрлөв.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл