solongonews
Хүтянь хорооллын ахмадуудын аз жаргалтай амьдрал
2020-09-24 14:44
Хүтянь хорооллын ахмадуудын аз жаргалтай амьдрал

Чинээлэг амьдрал тэмцэл зүтгэлээс ирдэг. "Чинээлэг нийгмийг" биелүүлэх нь Хятадын иргэн бүрийн хүсэл тэмүүлэл, эрэлхийлэл байсаар ирсэн. Энэ жил Хятад улс бүх талаар чинээлэг нийгмийг цогцлон байгуулж, ядууралтай эрс шийдэмгий тэмцэх эцсийн жил болно. Хятад улсын баруун өмнө бүсэд байрлаж буй Юүньнань муж нь Хятад улсын ядууралтай тэмцсэн гол бүс нутгийн нэг юм. Одоогоор Юүньнань мужийн иргэд бүгд хичээн чармайж ядууралтай тэмцэж байна. Намар цагтай хөл нийлүүлэн бид хот хөдөө орон нутаг, тариалангийн газраар явж Юүньнань мужийн иргэдийн амьдралтай танилцсан юм.

- Өнөөдөр хорооллын нийгмийн халамжийн арга хэмжээний өдөр тохиож байна.

09-р сарын 22-ны өдрийн өглөө 64 настай Тан Юйжэнь Юй Ши хотын Хун Та дүүргийн Фэн Хуан гудамжны Хү Тянь хороололд очсон байна. Тэрээр энэхүү хорооллын зохиосон амны хөндийн үзлэг шинжилгээнд хамруулахаар тусгайлан хүрч ирсэн байлаа. Тан Юйжэньгийн гэр Хүтянь хороололд байдаггүй ч тэрээр олон нийтийн арга хэмжээнд оролцохоор 10 километрийн холоос автобусаар ирдэг.

Хүтянь хороолол дахь үнэгүй эмнэлгийн эмч нар маш завгүй ажиллаж байлаа. Энд өндөр настай хүмүүс олонтой бөгөөд амны хөндийн эрүүл мэндийн үзлэг хийж, цусны даралтыг хэмжихийг зорьдог.

- Энэхүү нийгмийн халамжийн арга хэмжээнүүдээс гадна бид хөдөлгөөний бэрхшээлтэй, эсвэл солиорол, хагас зөнөг өвчтэй ахмад настнуудад шар бугуйвч тарааж өгдөг. Ингэснээр ахмадууд төөрөх үед гэр бүлийнхэн хамгийн богино хугацаанд мэдээлэл авах боломжтой болсон. Нэмж дурдахад бид үс засалт, гэр ахуйн үйлчилгээ, эмнэлгийн үйлчилгээ гэх мэтийн тогтмол үйлчилгээг зохион байгуулдаг гэж Хүтянь хорооллын намын нарийн бичгийн дарга Ван Тянь-Э танилцууллаа. Хүтянь хороолол нь уг хороололдоо нийгмийн байгууллагуудыг нэвтрүүлж, нийгмийн ажлын мэргэжилтнүүдэд дэмжлэг болгон голчлон ахмад настнуудад үйлчлэх ажлыг гүйцэтгэж, ахмад настны амьдралын хэрэгцээнд анхаарлаа төвлөрүүлж, менежментийн системийг боловсронгуй болгож, ахмад настнуудад зориулсан үйлчилгээний төслүүдийг өргөжүүлж, харьяа хороолол дахь нийгмийн нөөц, нийгмийн хүчнүүдийг бүрэн нэгтгэж, хоол хүнс, цэвэрлэгээ, эмнэлгийн тусламж, тээврийн үйлчилгээ, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс гадна сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, худалдаа, захиалга, хүргэлтийн үйлчилгээ, ахмад настнуудаа хүндэтгэх, хайрлах зэрэг үйлчилгээ зохион байгуулдаг.

- Хүтянь хорооллын олон нийтийн үйл ажиллагаа баялаг бөгөөд олон талтай байдаг. Бид үйл ажиллагаанд оролцохоор олон удаа ирж байсан. Ажилтнууд ихэвчлэн цай бэлдэж, зураг авахуулж, бидэнд хамгийн үзэсгэлэнтэйг нь сонгоход тусалдаг. Тэд тэвчээртэй, хариуцлагатай байдаг гэж Тан Юйжэнь хорооллын үйлчилгээнд тун сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Тэрээр ийм хангалуун, аз жаргалтай амьдрах нь үр хүүхдүүдээ тусалж байгаа явдал гэж үздэг. Эрүүл энх, гэр бүлийн эв найрамдал, энэ бүхэн түүний чинээлэг амьдрал юм.

Өглөөний арга хэмжээ дуусмагц 62 настай Жан Янь найзуудтайгаа хамт хороололд байрлах Golden Phoenix хоолны газар оржээ.

- Бид энд их ирдэг. Уг хорооллын 70-аас дээш насны ахмадууд тусгай хямдралтай хоолны карт авах боломжтой. Энэхүү картаар бид энд нэг удаагийн хоолыг 10 юанийн үнээр авч болно. Мах, хүнсний ногоо бүрэн байдаг. Гэртээ харихаас хамаагүй тохиромжтой. Илүү чухал зүйл бол найз нартайгаа уулзаж, яриа дэлгэх нь илүү сайхан байдаг гэж Жан Янь ярилаа.

- Хүмүүсийн амьжиргааны түвшин хоол хүнс, хувцас хунар дээр санаа зоволтгүй болсон учир бидэн ч ахмад настны үйлчилгээний хүрээ болон агуулгыг тэлж, тэдний олон төрлийн хэрэгцээг хэрхэн хангах талаар ихээхэн бодох болсон гэж Ван Тянь-Э ярив.

Хүтянь хороолол нь Хунта дүүргийн Ахмад настны их сургуулийн Хүтянь салбарыг байгуулсан бөгөөд найрал дуу, хятад уламжлалт анагаах ухааны үндсэн мэдлэг, өндөр чанартай эрүүл мэндийн хамгаалал, Тай Жи, ардын бүжиг, хятадын уламжлалт анагаах ухааны эрүүл мэнд хоолны дэглэм гэх мэт 10 гаруй сургалтын ангийг нээсэн бөгөөд жил бүр бараг 600 гаруй хүн оролцдог байна. Энэ нь хорооллын ахмад настнуудын оюун санаа, соёлын амьдралыг ихээхэн баяжуулж, ахмад настнуудын их сургууль нь ахмад настнуудын сурч боловсрох анги, ямар нэгэн зүйлийг хийж бүтээх “өмнө фронт” болж чаджээ.

- Өмнө нь ахмадууд нэг дор цуглаж яриа дэлгэж байсан бол одоо харин архаг өвчний тусламж, эрүүл мэндийн талаар мэдлэг солилцох хүсэлтэй болж, хамтдаа аялахаар цаг товлож байна. Ахмадуудын амьдрал эрүүлжиж, аз жаргалтай болж байна гэж хороололд 10 жилийн хугацаатай ажилласан Ван Тянь-Э өөрийн биеэрээ туулж өнгөрүүлсэн, мөн хорооллын 10 жилийн өөрчлөлтийг бидэнд танилцууллаа.

- Дараагийн шатанд Засгийн газар Хүтянь хорооллын ахмад настнуудад зориулсан холбогдох механизмын ажлыг ахиулж, ахмад настнуудад зориулсан үйлчилгээний үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулснаар олон тооны нийгмийн байгууллагын хүчийг нэвтрүүлнэ гэж найдаж байна. Хоёрд ахмад настнуудаас үлгэр дуурайл үзүүлэх тал дээр зүтгэж, нөлөөгөө өргөжүүлэхийн дээр олон тооны ахмадыг оролцуулж, өөртөө үйлчлэх, өөрийгөө удирдах чадварын мэдлэг, чадварын түвшинг тасралтгүй дээшлүүлж, ахмад настнуудын аз жаргалтай, сайн сайхан амьдралыг бий болгоход хувь нэмэр оруулах ёстой гэж тэрээр тэмдэглэсэн билээ.

Зохиогч: ЛИ ЖА, ЛИ ХЭНЧЯН, ЛИ ВЭНЬЖҮНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : yunnangateway.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл