solongonews
“Торгон замын уянга” Өвөр Монголын олон улсын найрал дууны наадмын хэвлэл мэдээллийн хурал боллоо
2017-08-15 17:01
XIV удаагийн ӨМӨЗО-ны тал нутгийн соёлын наадмын нэг агуулга болох “Торгон замын уянга” Өвөр Монголын олон улсын найрал дууны наадмын хэвлэл мэдээллийн хурал үндэстний соёл урлагийн театрт хуралдав.

“Торгон замын уянга” Өвөр Монголын олон улсын найрал дууны наадам 2017 оны 8-р сарын 15-наас 20-ны өдрийг хүртэл Хөххотод зохиогдох гэж байна.

Энэхүү удаагийн олон улсын найрал дууны наадам нь XIV удаагийн ӨМӨЗО-ны тал нутгийн соёлын наадмын нэг агуулгад багтаж, манай орны анхдугаар удаагийн Олон улсын найрал дууны наадам болох ба Тал нутгийн соёлын наадмын түүхэнд хамгийн том хэлбэрийн олон улстай нэвтрэлцсэн тоглолт болох юм.

Энэхүү удаагийн тоглолт нь ӨМӨЗО-ны суртал ухуулгын газар, Соёлын яам, Олон улсын найрал дууны холбооноос санаачилж, ӨМӨЗО ны үндэстний соёл урлагийн театраас зохион байгуулжээ. Тоглолтод Оросын Буриад, Америк, Мексик, Португал, Унгар, Морокко, Монгол зэрэг улс орон болон Хонгконг хотоос тоглогчид хүрэлцэн ирсэн байна. 

 

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл