Хөххотын ХКН-ын хорооны орлогч нарийн бичгийн дарга, орлогч хотын дарга Фен Юйжэнь, ӨМӨЗО-ы ХКН-ын хорооноос цаг тухайд нь Х удаагийн IV бүгд хурлыг хуралдуулсан бөгөөд “тогтоол”-ыг хянан зөвлөж баталсан нь: ӨМӨЗО-ы ХКН-ын хороо нь ХКН-ын ХIХ их хурлын үзэл санааг үнэн бодитоор хэрэгжүүлэх санаачилгатай ухамсар, дагуулах ухамсар болон үүрэглэх ухамсрыг илрүүлж, Өвөр Монголын бүх аймаг хот, үндэстнүүдийн дарга удирдлага, ард түмэнд ХКН-ын ХIХ их хурлын үзэл санааг суралцаж ухуулан танилцуулахад үлгэр дууриал боллоо гэв.
Фен Юйжэнь илэрхийлэхдээ, Хөххотынхон Ши Жиньпин даргаар цөм болгосон ХКН-ын төв хорооны зааврын дагуу ӨМӨЗО-ы ХКН-ын хорооны бат чанга удирдлага дор дарга Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятад улсын онцлогтой социализмын үзэл санаагаар удирдуулж, хөгжлийн ойлголтоо төгс төгөлдөр болгож, арга барилаа бататган, чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэх шийдвэрт ялалтыг олох, шинэ цаг үеийн Хятад улсын онцлогтой социализмын агуу их ялалтыг олох шинэ аяны явцад шинийг санаачилж бодитоор ажиллан, нэгдүгээр эгнээнд хошуучилж Өвөр Монголын социализмын бүтээн байгуулалтад илүү их хувь нэмэр үзүүлнэ гэжээ.
