solongonews
Элчин сайд Шин Хаймин Хятадын Өнгөт төмөрлөгийн компаний төлөөлөгчийг хүлээн авч уулзав
2019-03-20 21:38
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин 03 дугаар сарын 20-ны өдөр Хятадын Өнгөт төмөрлөгийн бүтээн байгуулалтын компаний ерөнхий менежер, Жиньдү уул уурхайн дарга Жан Шили түрүүтэй Хятадын өнгөт төмөрлөгийн компаний төлөөлөгчийн багийг хүлээн авч уузсан байна.

     Жан Шилигээс Хятадын өнгөт төмөрлөгийн бүтээн байгуулалтын компаний Монгол Улс дахь ажлын өнөөгийн байдал ба ирээдүйн төсөв төлөвлөгөөг танилцууллаа. Тэрээр:

- Монгол Улс бол “Нэг бүс нэг зам” хэлэлцээрийн умардтай нээлттэй бодлогын чухал зам, Ашигт малтмалын энергийн салбарт давуу талтай байдаг. Хятад улс Монгол Улсад бизнес эрхлэхэд бэлэн байна, Хятадын “Нэг бүс нэг зам” хэлэлцээр болон Монгол Улсын “Хөгжлийн зам” стратегийн холболтыг дэмжиж, төслийн хамтын ажиллагааны нааштай ахицтай явагдахыг дэмжиж, Хятад, Монголын практик хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмэр оруулна гэж хэллээ.

Шин Хаймин:

- Хятадын өнгөт төмөрлөгийн бүтээн байгуулалтын компани болон Монгол Улсын холбогдох байгууллага нэгжийн холболтыг түргэсгэж, хамтын ялалт амжилтыг байгуулан хамтдаа ашиг хүртэж, холбогдох төслүүдийн хэрэгжилтийг сайн хийх хэрэгтэй гэж хэлсэн байна.  

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : БНХАУ-аас МУ-д суугаа консул
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл