Эрээн хот нь саяхан “Хөрш саахалтын баяр” зохион байгуулж, хотын удирдлага, дүүргийн иргэн болон Монгол Улсын иргэний төлөөлөгч хуран цуглаж, сайн хөрш саахалтаа хуучилж, хөршийн сэтгэгдлээ дэлгэлээ.
Арга хэмжээний эхэнд хорооллын найрал дууны хамтлагийн гишүүн болон тухайн газарт байсан иргэд “Би болон миний эх орон” дууг хамтдаа дуулж, гар дахь төрийн далбаагаа хийсгэн, цэцэглэн хүчирхэгжиж буй, эв нэгдэлтэй, аз жаргалтай шинэ Хятад улсаа магтан дуулав. Энэхүү хөөр баяр дүүрэн уур амьсгал дунд хүүхдүүд ээлж ээлжээр талбайд гарч, ур чадвараа гайхуулан, тогос бүжиг, морин хуур эгшиглүүлж байлаа. Хүүхдүүдийн авьяас билиг бялхсан тоглолт алга ташилтын дунд болж байсан юм.

Арга хэмжээний үеэр иргэд харилцан хуучилж, амтат идээ сонирхлоо. Эрээн хотын намын дэд дарга Ли Вэй:
- Бид одоо байранд сууж байгаа болохоор хөрш саахалт хоорондоо байнга уулзаж чадахгүй, харилцах нь цөөн. Сая та бүхнийг нэг дор хуран цуглараад хуучлан хөөрөлдөж баяртай байгааг харлаа. Цаашид энэ төрлийн арга хэмжээг илүү ихээр зохион байгуулж, солилцоо хийх олон боломж байгаа, хороололдоо тайз босгож, иргэд өөрсдөө уран бүтээлч болж, ахмадаа хүндэтгэж, нялхсаа хайрлан, хөрш саахалт хоорондоо найрсаг сайхан байж, найрамдлын үлгэр жишээ болохыг миний бие санаачилж байна гэлээ.
“Хөрш саахалтын баяр”-аар иргэд харилцан тоглолт хийж, идэвхтэй оролцож, баяр баясгалантай тоглоом наадам нь танил дасал бус хөрш саахалтыг харилцан танилцуулж, хөндийрөөд байсан хөршүүдийг ойртуулж, нам жим байсан байрыг хөөр хөгжөөнтэй болгож, аз жаргалтай инээдээр дүүрсэн байна. Жан гуай тоглоомд оролцоод: - Одоо бидний оршин суугаа орчин нөхцөл улам бүр сайжирч, тохилог сайхан байранд суусан боловч харин өнгөрсөн үеийн тэрхүү хөрш саахалтын дотно харилцаа таслагдаж, өнөөдөр ийм арга хэмжээ зохион байгуулахад бид бүгд хүрэлцэн ирж гэрийнхээ үүдэнд хөрш саахалтынхантайгаа хуучилж, саахалтууд нэг дор цугларсан энэ боломжоо нандигнадаг гэлээ. Монгол Улсын иргэн Ням: - Эрээн хотод 6 жил амьдарч байгаа. Наймаа хийхийн зэрэгцээ хүүхдээ сургуульд өгч байна. Орчин маш сайн, хүмүүс нь ч сайхан харилцаатай болохоор эх орондоо байгаа мэт санагддаг гэжээ.
