solongonews
”Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны II дээд уулзалт 4-р сард болно
2019-02-13 20:43
”Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны II дээд уулзалт 4-р сард болно.

        Энэ оны дөрөвдүгээр сард Хятад улс Бээжин хотод "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны II дээд уулзалт зохион байгуулна. Саяхан Худалдааны яамнаас мэдээлснээр 2018 онд Хятад улс "Нэг бүс нэг зам" дагуух орнуудтай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, чөлөөт худалдааны сүлжээг түргэсгэн байгуулж, хамтын ажиллагааны механизм ч аажмаар сайжирч байна.

"Нэг бүс нэг зам"-ыг хамтдаа байгуулах санаачилга гаргаснаас хойш таван жилийн туршид Хятад улс "Нэг бүс нэг зам" дагуух улс орнуудтай хоёр талын зах зээлийг идэвхтэй өргөжүүлж, худалдааны либералчлал, хялбарчлалыг дэмжин, торгоны замын цахим худалдааг түргэтгэсээр ирлээ. 2018 онд хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд ахиц дэвшил гарсан гэж Худалдааны яамны орлогч сайд Чянь Кэмин танилцууллаа. "Бид есөн улс оронтой цахим худалдааны хамтын ажиллагааны баримт бичигт гарын үзэг зурсан. Мөн Хятад, Европын галт тэрэг жилдээ 6363 галт тэрэг аялуулж, 540 мянган чингэлэг бараа бүтээгдэхүүн тээвэрлэн, "Нэг бүс нэг зам" дагуух орнуудтай хийсэн худалдааны ерөнхий хэмжээ жилд 1.3 их наяд ам.долларт хүрч 16.3 хувиар нэмэгдсэн нь гадаад худалдааны ерөнхий өсөлтөөс 3.7 нэгжээр өндөр байгаа юм” гэж мэдэгдлээ.

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл