solongonews
”Хиймэл оюун ухаан ба боловсролын олон улсын хурал” болов
2020-12-08 11:11
”Хиймэл оюун ухаан ба боловсролын олон улсын хурал” боллоо.

   ЮНЕСКО, Хятадын Боловсролын яамны хамтран зохион байгуулсан Хиймэл оюун ухаан ба боловсролын олон улсын хурал 12-р сарын 07-ны өдөр Бээжинд боллоо. Хуралд оролцогчид, хиймэл оюун ухаан болон боловсролыг  гүнзгий уялдуулж, оюутнуудад шударга, нээлттэй, хувь хүний боловсрол хүртэх аргыг олгож, улс орнууд олон улсын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх ёстой гэж үзсэн байна.

Хятадын Боловсролын сайд Чэнь Баошэн:

- Өнөөгийн байдлаар Хятад улсын бага, дунд сургуулийн интернэтийн холболтын түвшин 99.7 хувь, 100 мегабайтаас дээш зурвасын өргөнтэй байна. Ковид-19 цар тахлын үеэр Хятад улс сурагчдын хэвийн суралцах боломжийг батлахын тулд өргөн цар хүрээтэй онлайн сургалтыг эхлүүлжээ. Энэ бол Хятадын боловсролын шинэчлэлийн үе шаттай ололт амжилт бөгөөд хиймэл оюун ухаан нь хувь хүний хөгжилд илүү их боломж олгосныг харуулж байна гэж хэллээ.

        ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн дарга Мокуй оюутнуудын хичээл сурлага тасалдах асуудлыг шийдвэрлэх тусгай агентлаг байгуулахыг санал болгов. Мокуй “Тус байгууллага боловсролын салбарт хиймэл оюун ухааныг ашиглахад голчлон анхаарч ажиллана. Хиймэл оюун ухааны эринд дасан зохицох сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг хариуцах ёстой гэсэн байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл