solongonews
Ли Кэчян Засгийн газрын ажлын тайлан хийлээ
2019-03-05 16:06
Ли Кэчян Засгийн газрын ажлын тайлан хийсэн байна.

Хятад улсын Ерөнхий сайд Ли Кэчян 03-р сарын 05-нд Бээжин хотноо Засгийн газрын ажлыг тайлагнажээ. Ажлын тайлангийн гол зүйлээс танилцуулж байна.
Нэг. Өнгөрсөн жилийн амжилт
Хятад улсын GDP 6.6 хувиар өсч, хот суурингийн шинээр ажилд орсон хүний тоо 1.361 саяд хүрчээ. Хөдөө орон нутгийн 1.386 сая ядуу буурай иргэдийг ядуурлаас ангижруулсан байна. Боомтын татварын ерөнхий хэмжээг 9.8 хувь байсныг 7.5 хувь болгон бууруулжээ. Хавдрын эсрэг 17 төрлийн эм бэлдмэлийн үнийг бууруулж, улсын эмнэлгийн даатгалын бүртгэлд жагсаажээ. Улсын эдийн засаг буурч, олон асуудлууд оршиж байна. Мөнгөний гүйлгээ зэрэг толгойлогч төрөл зүйлийн эрсдэл мөн их байна.
Хоёр. Энэ оны зорилго
Хятад улсын GDP-г 6- 6.5 хувиар өсгөж, хот суурингийн 11 сая иргэдийг ажлын байраар хангаж, иргэдийн хэрэглээг 3 хувиар өсгөн, хөдөө орон нутгийн 10 сая гаруй иргэдийг ядуурлаас ангижруулна.
Гурав. Энэ оны гол ажил
Үйлдвэрийн орлогын татварыг 13 хувиар хөнгөлнө.

Шинэ эрчим хүчний машин худалдан авахад хөнгөлөлт үзүүлнэ.

Төмөр замын бүтээн байгуулалтад 800 тэрбум юанийн хөрөнгө оруулж, хөрөнгийн зах зээлийн эрүүл хөгжлийг дэмжинэ.

Ядуу хүндрэлтэй орон нутгийн иргэдийг ядуурлаас ангижруулах ажлыг эрчимтэй хийнэ. Агаарын бохирдлыг бууруулна.

Хүнд өвчний даатгалын хөнгөлөлтийн хэмжээг 60 хувь болгон нэмэгдүүлнэ.

Интернэтийн төлбөрийг 20 хувиар багасгана. Хятад, Америкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг ахиулна.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл