solongonews
Хөгжлийг хайсан уламжлалт компаниуд
2017-09-13 14:26
”Шинэ эрчим хүч, шинэ хөгжил” сурвалжилгын аяны хоёр дахь өдөр буюу 9 дүгээр сарын 12-нд Шаньдүний ”Дүн Э Э Жиао” нэртэй илжигний арьсыг боловсруулан, түүнээс гарсан шимт зүйлээр хүнс, эм гаргадаг компанид хүрч, үйлдвэрлэх явцтай нь танилцлаа.

Э Жиао гэдэг нь илжигний арьсыг чанаж боловсруулан гаргасан зүйлээ (цавуу) хэлдэг. Тэр нь цус алдалт, цусны дутагдал, сэтгэлийн хямрал, уушги болон ханиалгын эсрэг маш сайн эмчилдэг. Тэр нь Шаньдүн мужийн Дүн Э шяниас эх үүсэлтэй бөгөөд одоогоор 3000 гаруй жилийн түүхтэй болжээ. Энэ гайхамшигт зүйлээ энэ нутгийн ард сайхан уламжлан хөгжүүлж, олон төрлийн бүтээгдэхүүн болгон Хятад улс, улсын гадаадад гаргаж байна.

Түүний дараа бид Жин Янган архины үйлдвэрт хүрлээ. Уг үйлдвэр нь барын баатар Ү Сунгийн (Хятадын олон ангит кино" Сүй Ху шаштар" дээр гардаг баатар) нутаг болох Ян Гү шянд байрладаг бөгөөд 1950 онд байгуулагдсан. Одоогоор Шаньдүн мужийн тарианы дарсны үйлдвэрлэлийн гол үйлдвэрлэлийн компани болно. Энд бид архины үйлдвэрлэлийн явц, уламжлалт шинэ үйлдвэрлэлийн хүчийг хэрхэн шинэчилж, хөгжүүлж байгаа талаар танилцаж сайхан сархдаас нь амсан амсан аяны жолоо залсан билээ.

Зохиогч: Бэлтгэсэн: Ц.Урантунгалаг
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл