Бразилын Гадаад хэргийн сайд Патрик Виейра 21-нд Рио-де-Жанейрод болсон G20-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт дээр хэлсэн үгэндээ“Дэлхийн засаглалыг гүнзгийрүүлж,дэлхий дээрх санал зөрөлдөөнийг шийдвэрлэхэд ямар ч хүч хэрэглэх ёсгүй”гэжээ.
Патрик Виейра:
- Санал зөрөлдөөнийг хүчээр шийдэгддэг дэлхийг Бразил хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд олон талт үзэл, НҮБ-ын дэмжлэгтэйгээр, зэвсэгт мөргөлдөөнөөр биш, яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаар дамжуулан санал зөрөлдөөнөө шийдвэрлэх ёстой.Бразил улс олон улсын энх тайван, аюулгүй байдлын өнөөгийн байдалд маш их санаа зовниж байна.Дэлхийн янз бүрийн хэсэгт мөргөлдөөн нэмэгдэж, геополитикийн хурцадмал байдал үргэлжилсээр байна.Гэсэн хэдий ч одоогийн олон талт байгууллагууд дэлхийн засаглалын гүн гүнзгий шинэчлэлийг шаарддаг эдгээр сорилтуудыг даван туулахад бэлтгэгдээгүй байна.
G20-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт 07-р сарын 21-нээс 22-ны өдрүүдэд Рио-де-Жанейрод болж, дэлхий дахины засаглалын шинэчлэл гол сэдвүүдийн нэг болсон юм.Хятадын Гадаад хэргийн дэд сайд Ма Жаошю уг уулзалтад оролцов.
Бразил улс өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 1-нээс G20-ийг зохион байгуулж,удирдах хариуцлагыг хүлээн авсан байна.Бразилын засгийн газар нэг жилийн хугацаанд өлсгөлөн, ядуурал, тэгш бус байдлын эсрэг тэмцэл, тогтвортой хөгжил, дэлхий дахины засаглалын шинэчлэл гэсэн гурван төвт сэдвийн тойронд анхаарал хандуулан ажиллана гэж хэллээ.
