Цаг агаар дулаарахад Өвөр Монгол орон нүүдлийн шувуудаа үлэмж олноор нь угтан авдаг. Нүүдлийн шувуудын амар тайван байдлыг хамгаалахын тулд ойн цагдаа нар гурван сар гаруйн хугацааны нүүдлийн шувууг хамгаалах үйл ажиллагаа эхлүүлсэн байна.
ӨМӨЗО-ны ойг хамгаалах хэлтсүүд хамтран нүүдлийн шувуудын нисэж, амрах газрын орчныг хамгаалахад гол анхаарлаа хандуулж, жолоочгүй агаарын нислэгээр хяналт тавьж байна. Тэд басхүү дотоодыг хамгаалах товчоотой хамтран шувууны тор, наалдамхай тор, авын хавх зэрэг агнуурын хэрэгслүүдийг авч цэвэрлэсэн байна. Мөн нүүдлийн шувуудын нүүдэллэх зам, идэш хоолоо эрэх, үржих орон газрыг судалж, тэжээл оруулан, шувууны төрлийг худалдаж буй 100 гаруй дэлгүүрийг цэгцэлсэн байна.
