
Хятадын ГХЯ-ны сайд Ван И 07-р сарын 24-нд Сычуань мужийн Чэндү хотноо Пакистаны ГХЯ-ны сайд Курештэй Хятад, Пакистаны гурав дахь стратегийн яриа хэлэлцээрийг зохион байгууллаа.
Ван И:
- Хятад, Пакистан нь хамгийн найдвартай сайн хөрш, сайн найз, сайн ахан дүү, сайн түнш, хоёр орны найрамдал бат бөх байдаг. Хятад улс Пакистан болон олон улсын нийгэмлэгтэй хамтран Ковид-19-ийн эх үүсвэрийн асуудлыг шинжлэх ухаанч зөв замд нь оруулахын төлөө хичээн зүтгэхэд бэлэн байна. Хоёр тал Хятад, Пакистаны эдийн засгийн хонгилыг чансаатай бүтээн байгуулж, дэд бүтэц, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, нийгэм иргэдийн амьжиргаа зэрэг салбарт хамтран ажиллах ёстой гэсэн байна.
Куреш:
- Пакистан, Хятадын бат бөх найрамдал нь Пакистаны нийтлэг ойлголт бөгөөд гадаад харилцааны стратегийн үндэс суурь юм. Хятад улсад чиглүүлсэн харлуулан гутаах бүх үйл ажиллагааг Пакистан зэмлэн буруушааж байна. Пакистан, Хятадын эдийн засгийн хонгил нь Пакистаны нийт иргэдийн дэмжлэгийг хүртэж байна. Хятад улстай хамтран Афганистаны энх тайван ба энхийн эвлэрлийн үйл явцыг ахиулахад бэлэн байна гэж хэллээ.


