solongonews
Эмч нар UGG гутал өмсөхгүй байхыг зөвлөжээ
2018-10-27 20:38
Мэс заслын эмч нар эмэгтэйчүүдийг UGG гутал өмсөхгүй байхыг анхааруулж байна.

UGG – Хөлд маш эвтэйхэн өвлийн гутал. Дулаахан, эвтэйхэн учраас эмэгтэйчүүд маш ихээр дурладаг. Австралиас гаралтай энэ дулаахан гутал одоо моод болоод байгааг ч хэлэх үү. Хүүхдийнх, тэр бүү хэл эрчүүдийнх ч гэж гарсан байна. Будран орох цаснаар хөнгөн, зөөлөн бас дулаахан алхахыг хүн болгон л хүсэлгүй яах вэ. Харамсалтай нь бидний төсөөлж байгаа шиг тийм ч сайхан дүр зураг биднийг хүлээхгүй бололтой.

Дэлхийн эмч болгон UGG өмсөхгүй байхыг уриалж байна. Энэ гутлыг өмссөн бүсгүйчүүд гэмтэл согогийн эмч нарт зовиур хэлж ихээр үзүүлэх болжээ. Өвдгөөр хатгаж өвдөх зэрэг олон өвчинд шаналж байна. 

Хэт зөөлөн, дотроо сул зай ихтэй учраас хөлөнд зохих дэмжлэгийг өгч чадахгүй. Ялангуяа өвдөгний өвчлөлд их өртөх боломжтой. Ортопед мэс заслын эмч Иэн Макдермоттын баталж байгаагаар, маш зөөлөн гутал өмсдөг хүний нурууны яс өөрчлөгддөг, үүний зэрэгцээ бие махбодийн ерөнхий бүтэц ч өөрчлөгдөнө гэжээ.

Ингээд өвдгөнд ирэх ачаалал нэмэгдэнэ, яг л дотор талаасаа нурж байгаа мэт. Хөлийн хэлбэр “Х” болж өөрчлөгдөнө. Үр дагавар үүгээр дуусахгүй, үе мөч хоорондоо үрэгдэж мөгөөрсний гэмтэлд хүргэнэ.

Өөрийгөө энэ гуталгүйгээр төсөөлж чадахгүй байгаа бол сонголтондоо нухацтай хандах хэрэгтэй. Хөл гутлан дотроо сул холхиж болохгүй, UGG хөлийг бүрэн барьж байх тийм хэмжээг сонго. Өнөөдрийн зах зээл дээр маш олон загварын гутал зарагдаж байна. Энэ дотроос өөрийн хөлийн хэлбэрт тохирох загварыг л сонгоорой. Эрүүл хөлтэй хүмүүст зөөлөн гутлыг богино хугацаанд л өмсөхийг зөвлөнө – 30 минутаас илүүгүй. Гэрийн углаашны хувьд ч мөн адил.

Хэрвээ та UGG гуталнаас салдаггүй нэгэн бол өөрийн эрүүл мэндийн төлөө сонголтоо өөрчлөхөөс аргагүйд хүрлээ. Энэ хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

Найруулагч: С.У
Эх сурвалж : https://takprosto.cc/opasnaya-obuv/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл