solongonews
Солонгосын төв мэдээлэх агентлаг өргөнөөр мэдээлэв
2018-03-28 20:44
Солонгосын төв мэдээлэх агентлаг өргөнөөр мэдээлэв.

Солонгосын төв мэдээлэх агентлаг 28-ны өдөр БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хорооны дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун БНХАУ-ад айлчилсан тухай олон мэдээлэл нийтэлж, энэ удаагийн айлчлал  БНАСАУ, БНХАУ-ын найрсаг харилцааг уламжлан хөгжүүлэх “Чухал боломж” гэж  тэмдэглэлээ.

Солонгосын төв мэдээлэх агентлагийн “БНАСАУ, БНХАУ-ын найрамдлыг улам өндөр шинэ шатанд оруулах түүхийн чанартай үйл явдал” гарчигтай мэдээлэлд: урт удаан түүхийн үндэстэй БНАСАУ, БНХАУ-ын уламжлалт найрамдлыг цаашид уламжлан  хөгжүүлж, түүнийг шинэ цаг үеийн шаардлагад нийцүүлэн, улам өндөр шинэ шатанд  хүргэхийн төлөө Ким Жон Ун түүхийн чанартай анхны айлчлалаа БНХАУ-ад хийсэн  бөгөөд БНХАУ-ын нам төрийн удирдагчид халуун дотно хүлээн авсан гэжээ. 

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл