solongonews
Гуравдугаар сард логистикийн салбарын хөгжил дэвшлийн индекс 51.5 хувь болжээ
2024-04-19 10:52
Хятадын Логистик, Худалдан авалтын Холбоо саяхан гаргасан тоо баримтаас үзвэл, Хятадын ложистикийн салбарын хөгжил дэвшлийн индекс 3-р сард 51.5 хувь байсан нь өмнөх сараас 4.4 пунктээр өссөн байна

        Хятадын Логистик, Худалдан авалтын Холбоо саяхан гаргасан тоо баримтаас үзвэл, Хятадын ложистикийн салбарын хөгжил дэвшлийн индекс 3-р сард 51.5 хувь байсан нь өмнөх сараас 4.4 пунктээр өссөн байна. Гуравдугаар сард нийлүүлэлтийн гинжин хэлхээний дээд болон доод урсгалын үйл ажиллагаа идэвхжиж, логистикийн эрэлт сэргэлт хурдацтай явагдаж, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны үр ашиг сайжирч, эхний улиралд тогтвортой, эерэг гараанд хүрсэн байна.

         Логистикийн эрэлт сэргэлтээ түргэсгэж, бизнесийн нийт хэмжээний индекс мэдэгдэхүйц сэргэж байна. Салбарын хувьд томоохон салбаруудын нийт бизнесийн биетийн индекс өмнөх сараас сэргэсэн байна. Эдгээрийн дотроос оршин суугчдын хэрэглээ, худалдааны ложистикийн салбарт биет дэлгүүр, супермаркет дахь жижиглэнгийн худалдааны эрэлт сэргэж, арилжааны эргэлт хурдасч, FMCG LTL тээвэрлэлт, цахим худалдааны буухиа хүргэлтийн бизнесийн хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдсэн юм. Гуравдугаар сард төмөр замын тээврийн салбарын нийт аж ахуйн нэгжийн биетийн индекс 53.5 хувь болж, өмнөх сараас 1.8 пунктээр өссөн байна. Усан тээврийн салбарын нийт аж ахуйн нэгжийн биетийн индекс 45.9 хувь болж, өмнөх сараас 1.4 пунктээр өссөн байна.

        Бичил үйл ажиллагааны үр ашиг сайжирч, аж ахуйн нэгжийн ашигт ажиллагаа тэнцвэртэй сайжирч байна. Гуравдугаар сард нийт ложистикийн аж ахуйн нэгжийн биетийн индекс, тоног төхөөрөмжийн ашиглалтын индекс, хөрөнгийн эргэлтийн индекс 50 хувиас дээш тэлэлтийн хүрээг хэвээр хадгалж, үйл ажиллагааны үр ашиг өсөх хандлагатай байна. Төмөр замын тээврийн салбар, зам тээврийн салбар, агаарын тээврийн салбарын тоног төхөөрөмжийн ашиглалтын индекс 54.7 хувь, 50.8 хувь ба 55.5 хувьд тус тус хүрч тэлэлтийн хүрээ өндөр хэвээр байна.

        Үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт тогтвортой, хөдөлмөр эрхлэлтийн байдал сайн байна. Гуравдугаар сард ажил эрхлэлтийн индекс өмнөх сарынхаас 2.7 пунктээр өссөн байна. Салбарын хувьд тээврийн салбар болон шуудангийн буухиа салбарын ажил эрхлэлтийн индекс өсөлтийн тэлэлтийн хүрээнд байна.

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл