solongonews
Асрамжийн газрын эзэн Фан Жиньлинь
2022-01-04 09:21
Асрамжийн газрын эзэн Фан Жиньлинь

  Фан Жиньлинь нь дөрвөн асрамжийн газар ажиллуулж байгаа бөгөөд олон тик ток-д сая феньтэй залуухан хүн.

   Түүний асрамжийн газар ажиллуулсан зам эмээтэй нь холбоотой. Өмнө нь Фан Жиньлиний эмээ санамсаргүйгээр унаж эмнэлэгт хэвтсэн. Эмээгээ асарч явахдаа тэр асрамжийн газар байгуулах санаа төрж, сургуулиа төгсөхөөсөө өмнө ахмад настны асрамжийн салбартай холбоотой хэд хэдэн гэрчилгээ авч дараагийн ажлынхаа суурийг тавьсан байна.

   Тэрээр сургуулиа төгсөөд гэр бүлийнхээ хүмүүсийн урам зориг, дэмжлэгээр Хятадын Хэнань мужийн Шючан хотын Вэйдү дүүргийн Инчан гудамжны ажил хэрэг эрхлэх хэлтэст анхны асрамжийн газраа нээв. Асрамжийн газартаа утасгүй пейжер, гэр ахуйн ухаалаг хэрэглээ зэрэг техник хэрэгсэл тохируулснаас гадна хоол тэжээлийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан, сэтгэл зүйн зөвлөх, эмнэлгийн ажилчдаас бүрдсэн үйлчилгээний багийг бүрдүүлж, ахмад настнуудад тохирсон төрөл бүрийн шатрын карт, тоглоомыг захиалгаар хийлгэсэн байдаг.

Тэрээр ахмад настнуудын амьдралыг сайн авч явахаас гадна хөгшчүүлийг залуучуудын ертөнцөд авчирсан юм.

   Нэг удаа түүний асрамжийн газрын амьдралыг харуулсан бичлэг нь тик ток дээр санамсаргүй маш олон хүний хүрээллийг олж, түүнээс хойш тэрээр ахмад настнуудыг дагуулан тик ток тоглох буюу тоглоом тоглох болжээ. Өдгөө ахмад настантай тоглож, өдөр тутмынхаа үйл ажиллагааг бичих үүрэгтэй 10 үе тэнгийнхнээс бүрдсэн шинэ хэвлэл мэдээллийн багийг бүрдүүлсэн байна. Хөөр хөгжөөнтэй,  инээд цалгисан амьдрал нь ахмад настнуудад маш их баяр баясгалан авчирдаг бөгөөд олон хүмүүст асрамжийн газрын тухай шинэ ойлголттой болох боломж олгодог.

Фан Жиньлиний эмээ Ан Фэн-Ин ч бас энэ асрамжийн газарт амьдардаг. Тэрээр 80 гаруй настай, асрамжийн газрын номер нэг "тик токийн од" юм. Эмээ Ан Фэн-Ин:

- Залуустай тоглох нь намайг илүү залуу болгодог гэж хэллээ. 

   2022 онд Фан Жиньлиний тав дахь асрамжийн газар нээгдэх болно. Тэрээр ахмад настны асрамжийн ажил төрлийн шинэ загваруудыг үргэлжлүүлэн судалж, олон хүнд асрамжийн газрын амьдралыг ойлгох боломжийг олгох болно. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл