Хулан Шаргадааганы элсийг “Бага тэнгэр элс” гэж нэрлэдэг. Хятад улсын арван том элсэрхэг газрын нэг юм. Өвөр Монголын дунд хэсгийн Шилийнголын тал нутгийн өмнө талд байрладаг. Зүүн, баруун тал руугаа бараг 450 км урт, 52 мянган км2 талбайтай, далайн төвшнөөс дунджаар 1100 гаруй метр өндөрт байдаг. Өвөр Монголын дунд болон зүүн хэсгийн дөрвөн том элсэрхэг газрын нэг болно. Бээжингээс 180 км зайтай, Бээжинд хамгийн ойрхон элсэрхэг газар юм.
Өмнөх зууны сүүлийн 10 гаруй жилд Хулан Шаргадааганы элсэрхэг газарт жил бүр 1.8 км хурдтайгаар өргөжиж, цаашлаад Бээжин, Тяньжины байгаль орчны аюулгүй байдалд нөлөөлж байв.
2000 онд Шулуунхөх хошуу улсын Бээжин, Тяньжины салхи, элсний эхийг засан сэргээх төсөл хэрэгжүүлэв. Улмаар тариалахыг зогсоож, мод тарих төсөлд түшиглэн, хүрээлэн битүүмжлэх, хүний хөдөлмөр хүчээр ойжуулах зэрэг аргаар дамжуулан байгальлаг амь ахуйг сэргээсэн байна.
