Хятадын Кэшин вакциныг Египетэд яаралтай хэрэглэхийг зөвшөөрлөө
2021-04-28 15:37
Египетийн Эм бэлдмэлийн менежментийн газар энэ сарын 26-ны өдөр Хятадын Кэшин /Синовак/ компанийн үйлдвэрлэсэн вакциныг Египетэд яаралтай хэрэглэхийг зөвшөөрсөн гэдгээ мэдэгджээ.
Кэшин компанийн бүтээсэн вакцины үр дүн, чанарт үнэлгээ хийсний улмаар Египетэд яаралтай хэрэглэхийг зөвшөөрсөн гэдгээ уг мэдэгдэлд илэрхийлсэн байна. Энэ сарын 21-нд Хятадын Кэшин компани болон Египетийн Vacsera компани гэрээ байгуулж, Египетэд Кэшин вакциныг үйлдвэрлэх болсон байна гэжээ.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх
