solongonews
Өвөр Монголын ахмадуудын их сургуульд хөрөнгө оруулж байгуулна
2018-08-02 19:54
Өвөр Монголын ахмадуудын их сургуульд хөрөнгө оруулж байгуулна.

ӨМӨЗО-ы Засгийн гараас Өвөр Монголын ахмадуудын их сургуулийг шинээр барьж байгуулахад нийт 100 сая юанийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд энэхүү хөрөнгийг ӨМӨЗО-ы санхүүгээс санхүүжүүлэхээр тогтсон хэмээн Өвөр Монголын Хөгжил шинэчлэлийн хороо мэдээлэв.

Шинээр байгуулах гэж буй сургууль нь Хөххотын сайхан дүүргийн Хорчины өмнө гудамжнаас баруун зүгт, Хүйминь гудамжнаас хойш, Эрдэнэ гудамжнаас өмнө зүгт, Ариун гудамжнаас зүүн хэсэгт байрлана. Нийт талбай нь 23348 хавтгай дөрвөлжин метр, барилгын нийт талбай нь 24000 хавтгай дөрвөлжин метр аж. Гол барилга нь 8 давхар, хажуу талд нь гурван давхар дагалт барилгатай, сургалтын байр, зоорийн давхарт автомашины зогсоол, тоног төхөөрөмжийн өрөөтэй, сургуулийн хүрээний ногооруулалт, зөрөг зам зэргийг байгуулах аж.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл