solongonews
Ноолууран бүтээгдэхүүн болон цемент, цементэн бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх тал дээр анхаарч байна
2016-09-22 16:28
Өвөр Монгол ноолууран бүтээгдэхүүн болон цемент, цементэн бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх тал дээр анхаарч байна.

        ӨМӨЗО-ны Чанар хяналтын товчоон ноолуурын бүтээгдэхүүн болон цемент, цементэн бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх зэрэг тусгай үйл ажиллагааны хэвлэл мэдээллийн нийтлэх хурлыг 9 дүгээр сарын 22-ны өдөр Хөххотын Үйлс зочид буудалд зохион байгууллаа.

        Өвөр Монголын Чанар хяналтын товчоон аж үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг ахиулах, аж үйлдвэрлэлийн зах зээлийн сайн орчин бий болгох ба хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг сайн хангах, хангамжийн талын чанарын түвшинг дээшлүүлэх, аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний шинэчлэлийг дэмжих санаачилга гаргаж, Өвөр Монголын бодит үйлдвэрлэлд суурилан, ноолууран бүтээгдэхүүн болон цемент, цементэн бүтээгдэхүүнийг онцлон үзэж, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх ажлыг шуурхай хийх тал дээр олон арга хэмжээ авч, Өвөр Монголын эдийн засгийн чанарыг дээшлүүлэхэд шинэ түлхэц хүчин болж байна. 

        Хурал дээр сүүлийн 3 жилийн ӨМӨЗО-ны ноолууран бүтээгдэхүүн болон цемент, цементэн бүтээгдэхүүний хөгжлийн байдал, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх тал дээр авах арга, үйл ажиллагааг танилцуулсан байна. 

Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл