solongonews
“Бүс ба зам” Хятадыг дэлхийтэй холбож байна
2021-05-11 15:33
Нээлттэй хөгжлийн бодлого - “Бүс ба зам” Хятадыг дэлхийтэй холбож байна.

“Бүс ба зам” санаачилгыг анх дурдсанаас хойш 7 жилийн нүүрийг үзэж байгаа ба өнөөдрийг болоход тэр нь олон улсын хамтын нийгэмлэгийг өндөр үнэлгээг хүртсээр байна. 2021 оны 01-р сарын эцсийн байдлаар Хятад улс 140 улс, 31 олон улсын байгууллагатай "Бүс ба зам"-ын хүрээнд нийт 205 хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан байна. "Бүс ба зам" санаачилга нь дэлхийн олон улсын хамтын ажиллагааны хамгийн том индэр болоод байна.

"Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө" ба 2035 оны хэтийн төлөвлөгөөний хөтөлбөрийн дагуу Хятад улс гадаадын зах зээлд чиглэсэн илүү өргөн, илүү гүнзгий нээлттэй бодлогыг хэрэгжүүлж, дотоодын асар том зах зээлийн давуу талдаа түшиглэн олон улсын хамтын ажиллагааг дэмжиж, харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүнд хүрэн, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн бүтээн байгуулалтыг ахиулах болно.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл