solongonews
Палестин улс НҮБ-ын албан ёсны гишүүн орон болохыг Хятад улс дэмжинэ
2024-04-12 12:22
Палестин улс НҮБ-ын албан ёсны гишүүн орон болохыг Хятад улс дэмжинэ

Хятадын ГХЯ-ны дөрөвдүгээр сарын 11-ний ээлжит хэвлэлийн бага хурлыг хэвлэлийн төлөөлөгч Мао Нин даргалан хуралдуулжээ.

Эх сурвалжийн дагуу, Палестин саяхан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд албан ёсоор хүсэлт гаргаж, 2011 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэх өргөдлийг эргэн харахыг хүссэн байна. 8-ны өдөр Аюулгүйн зөвлөл хуралдаж, энэхүү өргөдлийг шинэ гишүүн орнуудыг элсүүлэх хороонд хянан хэлэлцүүлэхээр хүргүүлэв. Үүнтэй холбогдуулан Израилтай илүү өргөн хүрээтэй хэлэлцээр хийхгүй бол Палестиныг НҮБ-д албан ёсоор элсүүлэхийг эсэргүүцсээр байх болно гэж АНУ мэдэгдэв.

Үүнд холбогдуулж Мао Нин хэлэхдээ, Палестин Израилын энэ удаагийн мөргөлдөөн даамжирч, хүмүүнлэгийн маш ноцтой хямрал үүсгээд байгаа нь олон улсын хамтын нийгэмлэг зөвхөн "Хоёр орны төсөл"-ийг бүх талаар хэрэгжүүлж, тусгаар тогтносон Палестин улсыг байгуулж байж л Палестины ард түмний удаан хугацаанд амсаж ирсэн голч бус байдлыг засаж залруулж, мөргөлдөөнөөс бүрмөсөн ангижрах боломжтой юм. Тиймд Палестиныг НҮБ-ын албан ёсны гишүүн орноор элсүүлэхийг Хятадын тал дэмжиж байгаа бөгөөд Аюулгүйн зөвлөл даруй арга хэмжээ авч ажиллахыг хүсэж байна гэв.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл