
Хятад, Оросын хамтын ажиллагааны нөөц асар их буйг Ли Кэчян онцолсон байна. Тэрээр: - Хятад, Орос хоёр орон бол маш том хөрш, хоёр орон маш сайн тогтвортой харилцаатай байх нь зөвхөн хоёр талын хувьд төдийгүй бүс нутаг, дэлхий дахинд ашигтай юм. Энэ жил бол Хятад, Оросын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Хоёр орон хамтын ажиллагааны салбарыг өргөжүүлж, том төсөл, их хэмжээний нөөц барааны худалдааг хөгжүүлэхийн зэрэгцээ бичил жижиг аж ахуйн нэгж, хил дамнасан цахим худалдааны хамтын ажиллагааг ахиулах ёстой. Сансар судлалын салбар төдийгүй иргэд хоорондын солилцоог гүнзгийрүүлж, Хятад, Оросын худалдаа 100 гаруй тэрбум ам.долларт хүрсэн үр дүнг баталгаажуулан, илүү өсгөх зорилт руу тэмүүлэхийг хүсье гэжээ.
