НҮБ-ын Дэлхийн тогтвортой тээврийн 2-р хурал 14-нөөс 16-ны өдрүүдэд Бээжинд болж, "ядуурлыг арилгах" нь бүх талуудын анхаарлын төвийн нэг болжээ. Ядуурлыг арилгах нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй нийтлэг сорилт бөгөөд НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрт үүнийг гол зорилт болгон жагсаажээ.
НҮБ-ын Дэлхийн тогтвортой тээврийн хоёрдугаар хурлын "Тогтвортой тээвэр ба ядуурлыг арилгах, хүмүүсийн амьжиргаа, эдийн засгийг сэргээх" сэдэвт уулзалтын Хятадын талын хамтарсан дарга, Хятадын Төрийн шуудангийн товчооны захирал Ма Жюньшэн хэлэхдээ, Хятад улс дэлхийн ядуурлыг бууруулахад оруулсан хувь нэмэр 70 хувиас давсан байна, тээвэрлэлт нь үүнд гол үүрэг гүйцэтгэсэн байна. Хятадын засгийн газар ядуурлыг бууруулж, хөдөө тосгоныг сэргээхийн тулд суудлын автомашин, хатуу хучилттай зам, шууд шуудангийн үйлчилгээгээр хангаж, хөдөө орон нутгийн шуудангийн барилга байгууламж, бүх нийтийн үйлчилгээний бүтээн байгуулалтыг эрчимжүүлсэн байна гэжээ.
Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Тоон болон Техникийн Эдийн Засгийн Хүрээлэнгийн захирал Ли Шюэсун хэлэхдээ, 2020 оны эцэс гэхэд Хятадын хөдөө тосгоны зам 4.2 сая километрт хүрч, шаардлага хангасан хөдөө тосгоны хатуу хучилттай замд 100 хувь хүрэх зорилтыг биелүүлсэн байна. Хятадын хурдны галт тэрэгний урт нь 38,000 километрт хүрч, дэлхийн хурдны галт тэрэгний гуравны хоёроос илүү хувийг эзэлдэг бөгөөд энэ нь үндэсний нэрийн хуудас болж, хүмүүсийн амьжиргаа, ядуурлаас ангижрахыг үр дүнтэй дэмжиж байгаа юм.
Олон улсын авто замын холбооны ерөнхийлөгч Билл Чалкиас "Хэнийг ч бүү орхи" гэсэн зорилготой тээврийн төслүүд нь дэлхийн тогтвортой тээвэрлэлтийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрээр хэлэхдээ, олон улс орны засгийн газрууд өөрсдийн онцлог нөхцөлийг харгалзан тодорхой бүтээн байгуулалт хийхийг санал болгож байна. Тээврийн дэд бүтцийг сайжруулах, тээврийн хэрэгцээг бодит хэрэгцээнд үндэслэн өргөтгөж, боломжийн, боломжтой тээврийн шийдлээр хангах хэрэгтэй гэжээ.
Хятадын Зам харилцаа тээврийн яамны Шинжлэх ухааны академийн захирал Ши Баолинь НҮБ-ын Дэлхийн тогтвортой тээврийн хоёрдугаар хурлын “Тогтвортой тээвэр ба бодлого” сэдэвт уулзалтад оролцож танилцуулж хэлэхдээ, ядууралд нэрвэгдсэн бүс нутгуудын хөгжлийн өөр өөр онцлог шинж чанаруудын дагуу Хятадын Тээвэрлэлт нь төрөлжсөн үйлдвэрлэл, цахим худалдаа, соёлын аялал жуулчлал гэх мэтийг нэгтгэх санаачилга гаргаж, "тээвэр +" хөгжлийн загварыг судлан гаргаж, үр тэжээл, хөдөөгийн цахим худалдаа, хөдөөгийн аялал жуулчлал гэх мэт тусгайлсан үйлдвэрлэлийн хөгжлийг үр дүнтэй дэмжиж, ядууралд нэрвэгдсэн бүс нутгийн хүмүүс ядуурлаас ангижрах үүд хаалгыг нээж, дэлхийн ядуурлаас ангижруулах үйлсэд Хятадын мэргэн ухааныг оруулсан байна гэжээ.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын эрдэм шинжилгээний ахлах эрдэмтэн хатагтай Исмаһан Элофи НҮБ -ын дэлхийн тогтвортой тээврийн 2-р хурлын "Тогтвортой тээвэр ба ядуурлыг арилгах, иргэдийн амьжиргаа, эдийн засгийг сэргээх" сэдэвт уулзалт дээр танилцуулж хэлэхдээ, Хөдөө аж ахуйг жишээ болгон авч үзвэл, тээврийн найдвартай дэд бүтэц нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, зах зээл хоёрын хоорондын уялдаа холбоог бий болгож, улмаар тариачдын орлогын түвшин, амьдрах нөхцөлийг сайжруулж чадна гэдгийг олон судалгаа нотолсон байна гэжээ. Тэрээр дэлхийн хөдөө орон нутагт тогтвортой хөгжлийг жинхэнэ утгаар нь биелүүлэх, ядуучуудын амьдрах нөхцөлийг сайжруулах, ядуурлыг бууруулахад туслах талуудын давуу талыг нэгтгэн санаачилга гаргахыг тээврийн салбар, хөдөө аж ахуйн хамтын ажиллагаанд уриалжээ.
Өнөөгийн байдлаар Хятад улс Ази, Африкийн олон улстай төмөр зам, хурдны замын дэд бүтцийн төслүүдийн хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна. Хятад-Европын экспресс галт тэрэгний нийлбэр цуваа 31 мянга давж, Европын 21 орны 92 хотод хүрч байна. Хятад улс Грекийн Пирейс боомт, Шри Ланкийн Коломбо боомт, Пакистаны Гвадар боомт зэрэг хилийн боомтуудыг барьж, ашиглалтад оруулсан байна.
