solongonews
“Чингис хаан” зурагт ном худалдаанд гарлаа
2017-04-24 15:56
“Чингис хаан” зурагт ном Хөххотод худалдаанд гарлаа.

“Чингис хаан” зурагт ном (1-20 цуврал) нь монгол, хятад хоёр хэлээр хэвлэгдсэн хүүхэд багачуудад зориулсан түүхэн сэдэвт ном. Номыг Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хороо хэвлэжээ. Агуулгын хувьд Чингис хааны удам угсаа ба түүний урваан хөрвөөнтэй нэг насны үйл явдлыг амьд дүрслэг зургаар илэрхийлсэн юм. Тэрээр Чингис хааны үнэн бодит түүх, эрэмгий баатруудын байлдааны арга самбаа, өвөг дээдсийн холч мэргэн ухаан зэргийг хамран бичсэн байв. Уг ном хэвлэгдсэнээр хүүхэд багачууд Чингис хааныг таних, монгол үндэстний соёл түүхийг мэдэж авахад туслах болно.

Ном хэвлэгдэн гарсан 3 сарын хугацаанд 4000 гаруй ширхэг борлуулагдсан байна. Номын зохиогч, санаачлагч Э.Амарсайхан энэ сарын 23–ны өдөр Хөххотын Синьхуа номын дэлгүүрт уригдаж нээлтийн арга хэмжээнд оролцсон байна.

 

 

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл