solongonews
Бээжин хот онц байдлын зэрэглэлээ өндөржүүлэв
2020-06-17 21:28
Бээжин хот онц байдлын зэрэглэлээ өндөржүүлэв.

   Бээжин хотын засаг захиргааны нарийн бичгийн дэд дарга Чэньбэй 06-р сарын 16-ны орой:

- 16-ниий өдрөөс эхэлж, Бээжин хотын онцгой байдлын зэрэглэлийг 3-р зэрэглэлээс 2-р зэрэглэл болголоо гэж мэдэгдлээ. Үүнээс гадна, Бээжин хотын Худалдааны газрын албаны хүн:

- Өдгөө Бээжин хотын хүнсний ногооны захын хангамжийг түргэн сэргээж байгаа бөгөөд хүнсний ногооны хангамж ерөнхийдөө тогтвортой байна гэж хэллээ. Мөн өдрийн орой болсон шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлж, хяналт тавих ажлын мэдээ нийтлэх хуралд Бээжин хотын засаг захиргааны нарийн бичгийн дэд дарга Чэньбэй:

- Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн гарч буй шинэ коронавирусын халдвар нь бүгд Шинь Фа Ди хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бөөний захтай холбоотой юм гэж хэлэв.

Үүнээс гадна, онцгой байдлын зэрэглэлийг өндөржүүлсний зэрэгцээ Бээжин хотын олон сургуулийн онлайн сургалтыг сэргээж, их ба дээд сургуулиудын үйл ажиллагааг зогсоожээ. Мөн номын сан, музей, урлагийн ордон зэрэг олон нийтийн талбай болон цэцэрлэгийн хүний урсгалыг 30 хувиар хязгаарлах зэрэг хяналт сэргийлэлтийн арга хэмжээ авсан байна.

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл