Өвөр Монголын 3 эмэгтэй боксчин Азийн аварга болжээ
2019-05-05 16:43
2019 оны Азийн боксын аварга шалгаруулах тэмцээн 04-р сарын 19 -өөс 26-ны өдөр хүртэл Тайландад зохион байгуулагдав. Тэмцээнд 34 улс орны 199 эрэгтэй тамирчин болон 144 эмэгтэй тамирчин оролцожээ
Өвөр Монголоос эрэгтэй эмэгтэй нийт 19 боксчин тэмцээнд оролцуулсны дүнд Дөү дань 64 килограммын хүндийн жингийн алтан медаль, Ли Чянь 75 килограммын хүндийн жингийн алтан медаль, Ян Шяоли 81 килограммын хүндийн жингийн медалийг гардсан байна. Тэмцээний дараа, шинэ тушаалд гарсан олон улсын боксын холбооны тэргүүлэгч Ли Чяньд “ 2018 оны хамгийн шилдэг эмэгтэй боксчин”-ны яруу алдрын тэмдэг гардуулсан байна.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
