Хятадын оюуны өмчийн эрхийн газрын дарга нарын хурал 01-р сарын 23-ын өдөр хуралдсан байна. Уг хурлаар 2018 оны Хятадын 31 муж, ӨЗО-ы патент эзэмшигчийн тоо 1 сая 602 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 18.1 хувь нэмэгдэн, 10 мянган хүн тутамд 11.5 патент оногдож байна гэж зарласан байна.
Мөн хурлаар 2019 онд дараах хэдэн ажлыг чухалчлах тухай онцолжээ. Үүнд, оюуны өмчийн эрхийн стратегийн төлөвлөлт, макро зохицуулалтыг бэхжүүлж, оюуны өмчийн эрхийн үнэлгээний чанарыг сайжруулах, үр ашиг, бизнесийг хянах чадварыг дээшлүүлнэ. Оюуны өмчийн эрхийг хамгаалах ажлыг бэхжүүлж, холбогдох системийг төгөлдөржүүлэн, оюуны өмчийн эрхийн үйлчилгээний системийг сайжруулна. Оюуны өмчийн эрхийн салбарын нэгдсэн хяналтыг эрчимжүүлж, хууль бусаар патент бүртгүүлэх зэрэг үйлдэлд цохилт өгөх зэргийг хамарсан болно.
