
Чан Жэн цуврал зөөгч пуужин 22 удаа үүрэг гүцэтгэж хөөрсөн
“Тянь Гүн Ⅱ” болон “Шэн Жөү Ⅺ хүн суусан нислэг амжилттай болсон
Шинэ хэлбэрийн пуужинг амжилттай хөөргөсөн
Хай Бин сансар судлалын станц албан ёсоор ашиглалтад орсон
Олон хиймэл дагуулыг хөөргөсөн
2016 онд Хятадын сансрын салбарынхан үнэхээр олон ололт амжилтыг ар араасаа дагуулсан. Дээрх амжилтууд тус бүртээ Хятадын сансар судлалын шинэхэн амжилтууд бөгөөд сансар судлал бүхий л салбарыг гайхшруулсан байна.
2016 оны ололт амжилт
2016 онд Хятадын Чан Жэн зөөгч пуужинг 22 удаа амжилттай хөөргөж, 40 шахуу сансрын хөлгийг сансарт хүргэв. Бүтэн жилийн туршид 20 хөлөг хөөргөх зорилгоо давуулан Хятадын сансар судлалын түүхэнд хамгийн олон удаа хөөргөсөн амжилт тогтоолоо. Мөн 2016 онд Сансар судлал эхэлсний 60 жилийн ой тохиосон юм. Мөн тус оноос эхлэн, жил бүрийн 4 дүгээр сарын 24-ний өдрийг “Хятадын сансарын өдөр” болгон тэмдэглэхээр болсон.
Дэлхийн хэмжээнд Европ, Америктай өрсөлдөж байна
2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Беларусын Мэдээлэл холбооны хиймэл дагуулыг амжилттай хөөргөж, Хятадын хиймэл дагуулыг тойрогт нь оруулах үйлчилгээ Европ дахь зах зээлээ анх нээсэн байна.
2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хятад анхны 0.5 метрийн түвшний өндөр нарийвчлалтай худалдааны зайнаас тандан судлах хиймэл дагуул Гао Жин Ⅰ-г хөөргөж, дотоодын худалдааны зайнаас тандан судлах мэдээллийн түвшин албан ёсоор дэлхийн хэмжээнд хүрсэн байна.
2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр “Пан-Ү” амжилттай хөөрсөн. Энэхүү пуужин нь зөөгч пуужинг бүрэн шинэчилсэн төсөл юм. Америк, Орос зэрэг сансар судлалын хүчирхэг улсын зөөгч пуужингийн хэмжээнд хүрчээ.

Хятадын хиймэл дагуул сансарт нэрээ өргөж байна
“Мө Зи” нэрэмжит хиймэл дагуул нь Дэлхийн анхны Квантын шинжлэх ухааны туршилтын хиймэл дагуул юм.
“Ши Жянь №10”: Хятадын анхны Microgravity шинжлэх ухааны туршилтын хиймэл дагуул, “Фэн Юүнь №4”: Хятадын Geostationary тойрог цаг уурын хиймэл дагуул. “Тан хиймэл дагуул” нь Хятадын анхны дэлхийн нүүрстөрөгчийн давхар исэлд хяналт шинжилгээ хийх шинжлэх ухааны туршилтын хиймэл дагуул гэх зэрэг.

“Тянь Шэнь” хүн суусан удирдлагатай сансрын хөлөг тавьсан зорилгодоо хүрсэн. 2016 оны 10 дугаар сард Тяньгүн Ⅱ болон Шэнь Жөү №11 холболдон шинжлэх ухааны туршилтаа нээсэн. Сансрын нисгэгч Жин Хайпэн, Чэнь Дүн сансарт нийт 33 хоног аялж, Хятадын сансрын нисгэгч сансарт хамгийн урт хугацаагаар аялсан түүхэн шинэ амжилт тогтоосон. Сансрын шинжлэх ухааны туршилт, техникийн туршилтыг гүйцэтгэсэн. Хятадын сансрын станц байгуулах мөрөөдлийг нэг үе шатаар ахиулсан байна.
2017 онд дахин шинэ амжилт тогтоох жил болно. 28 удаа сансрын хөөргөлт хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд энэ тоо нь дахин шинэ амжилт тогтоох юм.
