Сангийн яамнаас нийтэлсэн сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл 01-ээс 04-р сард улсын нийт төсвийн орлого 8317.1 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.9 хувиар өсөн бол улсын ерөнхий төсвийн зарлага 8641.8 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.8 хувиар өссөн байна.
01-ээс 04-р сар хүртэл орон нутгийн засгийн газрын 1857.5 тэрбум юанийн бондыг төслийн бүтээн байгуулалтад зориулан гаргасан байна. Үүнд: 330.3 юанийн ерөнхий бондыг хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх, бохирдлоос сэргийлэх, жижиг усан санг бэхжүүлэх зэрэг ашгийн бус олон нийтийн халамжийн төслүүдийн бүтээн байгуулалтад голчлон зарцуулсан байна. Тусгай бонд 1527.2 сая юаньд хүрч, ард түмний амьжиргаанд үр өгөөжөө өгөх, сул хэлхээ холбоог бэхжүүлж, сул дорой бүс нутгийг хүчирхэгжүүлсэн олон төсөл бүтээн байгуулалт, хэрэгжилтийг ахиулсан байна.
