Олон улсын олимпын хорооноос олимпын нэр болон таван цагираг лого ашиглах зөвшөөрөл авсан Хятадын эх газрын цорын ганц харилцаа холбооны платформын хувьд 10-р сарын 25-нд ажиллаж эхэлсэн CCTV олимпын суваг (CCTV-16) болон түүний дижитал платформ баялаг агуулга, сонирхолтой тэмцээн, олон улсын дээд технологи бүхий хөтөлбөрөөр маш богино хугацаанд гадаад дотоодын үзэгчдийн сонирхлыг татаж, анхаарлын төвт оржээ.
Статистикийн мэдээгээр олимпын сувгийн нэг өдрийн үзэгчдийн тоо нэвтрүүлэг цацагдаж эхэлсэн эхний өдөр буюу 10-р сарын 25-нд 2 сая 620 мянга байсан бол 11-р сарын 06-ны өдөр 11 саяд хүрч, 420 гаруй хувиар өссөн байна. 11-р сарын 07-ны байдлаар тус сувгийн нийт үзэгчдийн тоо 56 сая 430 мянгаас давжээ. Олимпын суваг нь Хятадын 31 мужийн (өөртөө засах орон, шууд харьяа хот) IPTV платформ дээр нээгдэж, 300 сая орчим хэрэглэгчийг хамарчээ.
