Хятадын байгаль орчны сайд Чэн Жинин 7-ны өдөр Бээжин хотноо: - Өөрийн орны экологийн асуудлыг зохицуулахын зэрэгцээ Хятад улс экологитой холбоотой 30 гаруй олон талт конвенц болон хэлэлцээрт нэгдэн орж, дэлхийн байгаль орчны асуудлыг зохицуулахад томоохон хувь нэмэр орууллаа гэж хэлсэн байна.
Хамтын ажиллагаа шинийг санаачлах-ногоон хөгжлийг ахиулах олон улсын симпозиум буюу Хятад, Японы байгаль орчныг хамгаалах найрамдлын төв байгуулагдсаны 20 жилийн ойн арга хэмжээ 7-ны өдөр Бээжин хотноо боллоо.

Чэн Жинин симпозиумын нээлтийн ёслол дээр хэлэхдээ: - Хятадын Засгийн газар экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт болон экологи хамгаалах ажлыг чухалчилсаар ирсэн юм. Сүүлийн жилүүдэд шинэ ойлголт шинэ сэтгэмж шинэ стратеги дэвшүүлж, үзэл ойлголт болон үйл ажиллагааны талаас хөгжил болон байгаль орчныг хамгаалахын хоорондын зөрчлийг зохицуулж, хүчтэй арга хэмжээ авч өрсөлдөөн сорилтыг зохицуулах, хүрээлэн буй орчныг урьд өмнө байгаагүйгээр засан цэгцэлж, түргэн хугацаанд урагшлуулж, гол бохир бодис ялгаруулах нийт хэмжээ үргэлжлэн буурч, хүрээлэн буй орчны чанар тодорхой хэмжээгээр сайжирлаа гэжээ.
