solongonews
Оны эхний хагас жилд эрчим хүчний аккумуляторын гаралт жилд 36.8 хувиар нэмэгдэв
2023-07-17 11:16
Оны эхний хагас жилд эрчим хүчний аккумуляторын гаралт жилд 36.8 хувиар нэмэгдсэн байна.

  Энэ оны эхний хагас жилд Хятадад эрчим хүчний аккумуляторын нийлүүлэлт 293.6 ГВт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 36.8 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна.

  Аж үйлдвэрийн өрсөлдөх чадвар сайжирсаар байна. Энэ оны эхний таван сарын байдлаар тээврийн хэрэгслийн ачаалал даах хэмжээгээрээ дэлхийн шилдэг арван компаний тоонд Хятадын эрчим хүчний аккумуляторын компаниуд 6 хувийг эзэлжээ.

Эрчим хүчний аккумуляторын үйлдвэрлэлийн технологи амжилт гаргасаар байна. Хятадын аж ахуйн нэгжээр удирдуулсан литийн төмөр фосфатын батарей нь зардал, аюулгүй ажиллагааны үзүүлэлтийн хувьд улам бүр тод давуу талуудтай болж байна. Энэ оны эхний хагаст литийн төмөр фосфатын батарейны нийт гаралт 193.5 ГВт байсан нь нийт бүтээгдэхүүний 65.9 хувийг эзэлж байна.

    Аж үйлдвэрийн орчин аажмаар сайжирч байна. Хятад улс дэлхийн хамгийн бүрэн бүтэн аж үйлдвэрийн гинжин хэлхээ болон эрчим хүчний батарейны үйлдвэрийн хамгийн том систем, эрчим хүчний батарей дахин боловсруулах, ашиглалт, материал дахин боловсруулах болон бусад аж үйлдвэрийн гинжин хэлхээг өргөтгөсөөр байна. Өнөөг хүртэл нийт 10165 эрчим хүчний батарей дахин боловсруулах үйлчилгээний цехүүд баригдсан байна.

Зохиогч: ВАН ЖЭН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл