
ХКН-ын ТХ-ны Намын түүх болон Сурвалж бичиг судлах хүрээлэнгийн найруулсан Ши Жиньпиний “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг баримтлан ахиулах тухай өгүүлэх нь” номыг ТХ-ны Сурвалж бичгийн хэвлэлийн хорооноос хэвлэн, тус өдрөөс эхлэн Хятад улсын хэмжээнд тараагдлаа.
Тус тусгай сэдэвт эмхтгэл нь 2013 оны 01-р сарын 28-ны өдөр Ши Жиньпиний хөтөлсөн ХКН-ын XVIII удаагийн ТХ-ны Улс төрийн товчооны гурав дахь удаагийн сургалтын үеэр хэлсэн “Улсын дотоод болон гадаадын гэх хоёр томоохон төлөв байдлыг нэгдэлтэй болгож, энх тайван хөгжлийн замаар аялахын суурийг бататгана” хэмээх үгээр эхлэл болгож, 2018 оны 6-р сарын 22-ны өдөр Ши Жиньпин ТХ-ны Гадаад хэргийн ажлын хурлын үеэр хэлсэн “Шинэ эрийн үеийн Хятадын онцлогтой социализмын байгууллын гадаад харилцааны үзэл бодлоор хөтөлж болгохын баримталж, Хятадын онцлогтой томоохон гүрний гадаад харилцааны шинэ төлөв байдлыг буй болгоно” хэмээх үгээр төгсгөл болгож, Ши Жиньпиний хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын байгуулалтыг ахиулах тухай хэлсэн үг, ярьсан яриа, бичсэн нийтлэл зэрэг 85 эх бичвэр, нийт 320 мянган үгийг эмхтгэн багтаажээ.
ХКН-ын XVIII их хурлаас нааш Ши Жиньпин хүн төрөлхтний түүхийн хөгжлийн зогсцоос олон улсын хэв байдлын хөгжлийн хувиралтыг зөв найдвартайгаар ойлгон эзэмдэж, энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтдаа ашиг хүртэх цаг эриний урсгалыг дагаж, “Ямар хэв байдалтай дэлхийг бүтээн байгуулах, яаж байгуулах” зэрэг хүн төрөлхтний хөгжлийн ирээдүйд холбогдсон чухал асуудлуудыг хүндэтгэн сэтгэж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах цаг үеийн нөхцөл байдал, чухал ач холбогдол, баялаг агуулга болон илрүүлэх арга зам зэрэг асуудалд гүнээ тайлбар хийж, Хятадын онцлогтой томоохон гүрний гадаад харилцааны онол болон практикийн шинэчлэлийг удирдан хөгжүүлж, хүн төрөлхтний нийгмийн хамтын хөгжил, хамтын цэцэглэл, урт хугацааны дагуу энх тайван байх тухай хэтийн төлөвлөгөөг боловсруулжээ. Энэ нь Хятадаас дэлхийн энх тайван болон хөгжлийн эрхэм дээд зорилтын төлөө үзүүлэх хувь нэмрийг харуулж, Хятад улсын өөрийн хөгжил болон дэлхийн хөгжлийг нэгтгэсэн бөмбөрцгийн хараас, дэлхийн оюун ухаан болон том гүрний хариуцлагыг харуулжээ.
Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын байгуулалтыг ахиулахыг баримтлах нь Ши Жинипиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын байгууллын гадаад харилцааны үзэл бодлын чухал агуулга болох бөгөөд чухал бүрэлдэхүүн хэсэг байж, дотоод, гадаад хэмээх хоёр томоохон хэсгийг нэгдэлтэй байлгахад энх тайван хөгжлийн замын эргэлзэлгүй баримталж, харилцан ашигтай хамтдаа хожсон нээлттэй стратегийг хэрэгжүүлж, зөв оновчтой үзэл суртлын баримталж, дэлхийн энх тайвны бүтээн байгуулагч, бөмбөрцгийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын хэв байдлыг хамгаалагч болж, “Хос зуун жил”-ын хөгжлийн зорилт болон Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд ашигтай олон улсын орчныг буй болгоход чухал удирдах ач холбогдолтой.
