Австрийн шуудан 08-р сарын 10-нд Вена хотод Австри, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан дурсгалын марк гаргалаа. Австрийн Эдийн засгийн сайд Шрамберг, БНХАУ-аас Австрид суугаа Элчин сайд Ли Шяосы, Австрийн шуудангийн захирал Умундум, Венагийн их сургуулийн Күнзийн институтийн гадаадын талын захирал Ли Шиадэ нар арга хэмжээнд оролцож үг хэлсэн байна.
Дурсгалын марк нь 4.30 еврогийн өртөгтэй, Хятадын цээнэ цэцэг ба Австрийн эдельвейс цэцгийн дүрстэй, Хятадын уламжлалт уран зургийн хэв маягтай бөгөөд зургийн дунд хэсэгт нь "Хятад, Австри дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой" гэсэн хятад үсэгтэй юм.
Шрамберг хэлсэн үгэндээ "Хятад, Австри дипломат харилцаа тогтоосны 50 жилийн турш олон салбарт нягт солилцоо, хамтын ажиллагаагаа хадгалсаар ирсэн бөгөөд эдийн засаг, худалдааны харилцаа чухал байр суурь эзэлсээр ирсэн юм. Дурсгалын марк гаргаж байгаа нь хоёр орны нягт харилцааны бэлгэдэл бөгөөд чухал ач холбогдолтой юм".
