solongonews
Холливуудад алдартай Хятадын жүжигчдээс
2018-06-01 20:02
Жет Ли яагаад илүү алдартай байдаг вэ?

Хятадын кино, дуу, жүжиг гээд ер нь бүх төрлийн урлагийн салбарын хөгжил Азид төдийгүй дэлхийд ч алдартай байдаг. Хятадын жүжигчдийн хувь хүний орлого ерийн иргэдийг цочирдуулахаар өндөр байдаг бол энэхүү салбарт багталцахаар сүүлийн үед илүү олон залуус хүч түрэн зүтгэх болжээ. Гэсэн хэдий ч тэр бүр олны танил болж, нэр төр нь мандаж чаддаггүй нь урлагийн салбарын босго өндөр гэх үү, хүн хүний аз, буян, авьяас чадварын ялгаа зөрөөтэй бадгаас болсон гэх үү. Харин та бүхэндээ дэлхийн кино урлагийн төв нийслэл хэмээгдсэн Холливуудад алдар нэрээ мөнхөлсөн Хятадын жүжигчдийн мэдээллээс хүргэж байна.

Стефен Чоу

Хятадын жүжигчдээс ингэхэд хэн хамгийн алдартай вэ? Хятадын шүтэн бишрэгчдийн хувьд хамгийн түрүүнд “Стефен Чоу” гэх нь олон. Тэрээр инээдмийн жүжгээрээ Хятад даяар алдартай. Стефен Чоу мөн күнфү сонирхогч нэгэн. “Күнфү” киногоороо күнфү сонирхогчдын удаан хугацаанд хүлээж байсан киног хийж чадсан гэж хэлж болно. Гэхдээ Стефен Чоугоос илүү дэлхий нийтэд алдартай Хятадын жүжигчид бас бишгүй олон бий. Жишээ нь Жет Ли, Жаки Чан, Чоу Юньфа гэх мэт. Харин Жаки Чан, Чоу Юньфа хоёрын нэр төр, жүжиглэх ур чадвар Хятадын шүтэн бишрэгчдийн сэтгэлд илүү байр суурьтай байдаг хэдий ч Жет Ли нь Холливуудад илүү алдар хүндтэй байдаг гэнэ. Тэрээр Хятадын язгуур күнфү урлагийг жам мөрөөр нь уламжлан залгамжилсан мэргэжлийн күнфүчин гэдгээс болсон аж.

Чоу Юньфа

Жет Ли /баруун/, Жаки Чан /зүүн/

Жет Ли буюу Ли Ляньжегийн амжилтын эхлэл АНУ болон Хятадын адал явдалт киноноос эхэлсэн юм. Тэрээр хамгийн анх 2000 онд “Ромео үхэх ёстой” кинонд тоглосон гэдгээр нь хүмүүс мэддэг. Уг киноны хөрөнгө оруулалт нь зөвхөн 25 сая ам.доллар байсан бол тасалбарын орлого нь харин 100 сая ам.долларт хүрсэн асар их амжилтыг бүтээсэн байдаг. Жет Ли Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Jet Li One Foundation Project” гэх буяны байгуулага байгуулж үүгээрээ байгалийн гамшиг, сэтгэцийн өвчтэй хүмүүст тусламж үзүүлдэг байна.

Эдгээр эрэгтэй жүжигчдээс гадна гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа ази төдийгүй холливуудад алдартай болсон гайхалтай эмэгтэй жүжигчид байдаг юм. Барууны кино ертөнцөд азийн жүжигчид од болон гялалзах нь ховор байдаг ч эдгээр гайхалтай бүсгүйчүүдэд боломж олдсон байлаа. 

1. Лю Юйлин

Жүжигчин Лю Юйлин 1968 онд Нью Йорк хотод төрсөн. Азийн хэл соёлын чиглэлээр суралцаж байсан боловч сургуулийнхаа “Алиса гайхамшгийн оронд” хэмээх жүжигт гол дүрд тоглосноор жүжигчин болох гараагаа эхэлжээ. 2000 онд “Шанхайн үд” /”Шанхай Жэн Ү”/ кинонд хулгайлагдсан Манж гүнжийн дүрд тоглож, энэхүү кино нь үзэгчдийн дуртай киноны нэг болжээ. Уг кинонд Жаки Чан, Овен Вильсон нар гүнжийг аврахаар олон адал явдалтай учирдаг. Лю Юйлингийн дараагийн амжилт “Чарлигийн сахиусан тэнгэр” киноны нэг дүр бөгөөд энэ кинонд Камерон Диаз, Дрью Бремор нартай хамтран тоглосон. Одоо тэрээр хүн бүрийн хүндэтгэлийг хүлээсэн Холливуудын жүжигчдийн нэг болжээ.

 Лю Юйлин

2. Жан Зи-И

“Интернэшнл Жан” хэмээх алдартай Жан Зи-И Хятад, Тайвань, Хонгконг төдийгүй Азийн зүүн бүсийн улс орнуудад алдартай жүжигчин. Хонгконг, Хятадын тулаант кино сонирхогчид түүнийг сайн мэднэ. Харин "Гейшагийн дурсамж" кинонд гайхалтай тоглосноор дэлхий дахинд алдаршиж алдар хүндийн эзэн болсон. Тэрээр энэ киноны пробонд япон, хятадын олон сайхан үзэсгэлэнт авьяаслаг жүжигчдийг ялж, түүнийгээ ч амжилттай баталж чадсан.

Жан Зи-И 1979 онд Бээжинд төрсөн Хятад бүсгүй. Тэрээр 17 настайгаасаа кинонд тоглож, 1999 онд анхны гол дүрээ бүтээсэн байдаг. Бүжгийн спортоор хичээллэж 15-тай үндэсний өсвөрийн бүжгийн аварга шалгаруулах тэмцээний ялагч болж байсан ба 2002 онд анх Холливуудын кинонд тоглосон. Авьяаслаг, үзэсгэлэнт жүжигчин, загвар өмсөгч тэрээр гадаад дотоодын кино наадмуудаас 20 гаруй шагналын эзэн болоод байгаа.

Жан Зи-И

3. Фань Бинбин

"Хуань Жү Гэгэ" кинонд “Жинь Сүө” нэрээр бидний танил болсон Фан Бинбин 1981 онд төрсөн. “Хятадын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй” хэмээгдэх тэрээр дуучин, жүжигчин, продюсер хүн. Хятадын Театрын сургуулийг дүүргэж,  1998-1999 онуудад телевизийн олон ангит кинонд тоглосон бөгөөд тэрхүү кино нь тун амжилттай болж, олны танил жүжигчин болох гараагаа эхлүүлжээ. Мөн Францын “Stretch (2011)”, Солонгосын “My Way (2011)” болон Холливуудын “X-Men: Days of Future Past (2014)” кинонд тоглож дэлхий дахинаа танигдсан байна. 

2000 оноос өөрийн гэсэн менежертэй болж хэд хэдэн цуврал кинонд дүр бүтээжээ. Тэрээр жилд олон киноны санал авдаг бөгөөд холливуудаас урилга ирдэг аж. Мөн Холливуудын хамгийн эрэлттэй байгаа Ази жүжигчдийн тэргүүн эгнээнд яваа гэх юм.

Фань Бинбин

4. Гүн Ли

Гадаадынхны хараан дахь “Хамгийн үзэсгэлэнтэй Хятад бүсгүй” гэгдэх Гүн Ли 1965 онд Хятадын Ляонин мужид төржээ. 1987 онд Хятадын алдартай кино найруулагч Жан Имөү “Red Sorghum” киноны гол дүрийн жүжигчнээр Гүн Лиг сонгон авсан нь түүний хувьд амьдралынх нь нэгэн том эргэлт болсон юм. Ийнхүү Жан Имөүгийн нилээн хэдэн кинонд Гүн Ли үргэлжлүүлэн тоглосон юм. 1992 онд тоглосон “Чю Жюйгийн түүх” киногоороо Гүн Ли Венецийн кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг авсан байна. Ийнхүү түүний алдар нэрийн алтан зам нээгдэж, урьд хожид "шилдэг туслах жүжигчин" шагнал, Нью-Йоркийн кино шүүгчдийн шагналыг хүртсэн бөгөөд "Golden Rooster"-ээс 2 удаа, "Hundred Flowers Awards" ,  "Berlinale Camera", "Cannes Festival Trophy" зэрэг наадмаас тус тус “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг хүртэж байв.

Гүн Ли

5.  Лю Ифэй

Дэлхийн алдарт "Мулан" хүүхэлдэйн киноны Муланы дүрийг бүтээх болсон Хятадын алдарт жүжигчин бүсгүй Лю Ифэй 1987 онд төрсөн. Хятадад “Сахиусан бүсгүй”, “Тэнгэрийн дагина” буюу "Fairy Sister" хэмээх дүрээрээ алдартай тэрээр төрөлхийн маш үзэсгэлэнтэй бүсгүй. Хамгийн анх "The Story of a Noble Family" олон ангит кинонд тоглож, жүжигчин болох аянаа эхлүүлсэн байв. Энэхүү кино нь CCTV дээр хамгийн өндөр үнэлгээ авсан, үзэгчдийн эерэг сэтгэгдэл ихтэй бүтээл болсон байна.

2006 онд "The Return of the Condor Heroes" олон ангит кинонд тоглож, дүрээ маш гайхалтай бүтээсэн хэмээн сайшаагдаж, жүжигчний ур чадвараа харуулж чадсан нь өндөр амжилтад хүрч илүү нэр хүндтэй болов. 2008 оноос Холливуудад гарах болж, "The Forbidden Kingdom" хэмээх холливуудын кинонд гол дүр бүтээсэн билээ. 2016 онд Академийн шагналт найруулагч Bille August-ын найруулсан "Night Peacock" киногоороо 40 дахь удаагийн "World Film Festival" наадмын "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагналд нэр дэвшсэн байв.

Лю Ифэй

6, Шү Чи

Барууны орнуудын дунд “Хамгийн үзэсгэлэнтэй Хятад бүсгүй” гэгдэх бас нэгэн бүсгүй байдаг нь Шү Чи яахын аргагүй мөн. Тэрээр 1976 онд Тайвань мужид төрсөн Хонконгийн жүжигчин. 1995 онд “Unexpected Challenges” гэх эротик кинонд тоглож, урлагийн гараагаа эхлүүлжээ. Гэсэн хэдий ч жүжиглэх ур чадвар болон хичээл зүтгэл нь түүний кино урлагийн аянг шулуутгаж, 1996 онд тоглосон “Viva Erotica” киногоороо Хонконгийн “Academy Award” наадмаас “Шилдэг туслах дүр”-ийн шагнал хүртсэн байна. “Мөнхийн залуу” хэмээгдсэн жүжигчин бүсгүй маань 2016 онд Хятадын алдартай жүжигчин Фэн Дэлүний гэргий болсон билээ. 

Шү Чи

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл