solongonews
Саад бэрхшээлийг даван туулж гайхалтай амжилтад хүрэв
2022-01-29 18:39
Нийтлэлийг: ЮЙ ЖЯШИНЬ, ВАН ЮЙШЯО, ВЭЙ ЮЙКҮНЬ, ВАН ШЯНЬ

   Өндөр түвшний нээлттэй байдал бол өндөр чанартай хөгжлийн чухал хөдөлгөгч хүч юм. Эрэлт багасах, нийлүүлэлтийн “шок” буюу цочрол, хүлээлт сулрах гурвалсан дарамттай нөхцөлд үндэслэн, төвийн эдийн засгийн ажлын бага хуралд өндөр түвшний нээлттэй байдлаар гүнзгий өөрчлөлт шинэчлэлийг дэмжиж, өндөр чанартай хөгжлийг сайжруулах хэрэгтэй гэж дурдав.

Эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжиж, гүнзгий шинэчлэлийг үргэлжлүүлэн хурдасгаж, дэлхийн улс орнуудтай хөгжлийн боломжоо хуваалцан, Хятад улс өндөр түвшний нээлттэй байдлаар хамтын ажиллагаа, өрсөлдөөний шинэ давуу талуудыг бүтээсээр байна.

Макро эдийн засгийн өсөлтийг тогтворжуулж,  өндөр түвшний нээлттэй байдлын үр дүнд хүрэв

   Хятад улсын Нинбө хотын Жөүшань боомтод том том хөлөг онгоцууд ирж, явж, ачааны машин сүлжилдэж байлаа. 12-р сарын 16-нд Мэйшань боомтын VII зогсоолын контейнэрийг холбогдох хөлөг онгоцонд ачиж байв. Жөүшань боомтын жилийн контейнэр нэвтрүүлэх хүчин чадал анх удаа 30 сая стандарт контейнэрийг давлаа. Яншань боомтын хөлөг онгоцны автомат зогсоол өдөр шөнөгүй ажиллаж, Тяньжин боомтын жилийн чингэлэг буюу контейнэр нэвтрүүлэх чадвар дээд амжилт тогтоож, Чаншин арал дээр шинээр баригдсан 10,000 контейнэртэй хөлөг онгоц далайд гарсаар байна. Тэдгээр боомтууд нь Хятадын гадаад худалдааны өсөлтийн илэрхийлэл болж байна. Оны эхний 11 сард Хятадын импорт, экспортын нийт хэмжээ 35 триллион 390 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 22 хувиар өссөн байна. Энэ нь өнгөрсөн жилийн нийлбэрээс давсан байна.

Гадаад худалдаа амжилттай байдлаа үргэлжлүүлж, гадаадын хөрөнгө оруулалтын “дүн” ч мөн адил амжилт ​​дүүрэн байна. Үүнд: Зөвхөн эхний 11 сард Хятадад оруулсан  гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нэг их наяд юаниас давж, өнгөрсөн оны нийт хэмжээнээс давсан байна. Энэ жил сүүлийн жилүүдийн хувьд анх удаа хоёр оронтой тоогоор өсөх төлөвтэй байна.

   Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт нь Хятадын эдийн засгийн өсөлтийн чухал хэсэг болохын хувьд хоёулаа гайхалтай "дүн" гаргав. Макро эдийн засгийн өсөлтийг тогтворжуулахад чухал хувь нэмэр оруулж, мөн Хятадын эдийн засгийн "тогтвортой" байдлын тод илрэл болсон юм.Олон улсын эдийн засаг, худалдааны стандарт дүрэм журмыг дагаж мөрдөх санаачилгатай ажиллах; олон арга хэмжээ авч гадаад худалдааг тогтворжуулан, үйлдвэрлэлийн сүлжээ, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах; Гадаадын хөрөнгө оруулалтыг татах ажлыг нэмэгдүүлэв. Төвийн эдийн засгийн ажлын бага хурал "тогтвортой" гэдэг үгийн эргэн тойронд дээд түвшний нээлттэй байдлын талаар цуврал ажил өрнүүлэв.   - Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын үндсийг тогтворжуулах нь “тогтвортойг чухалчилж, тогтворжуулахын зэрэгцээ ахиц дэвшлийг эрэлхийлэх”-ийг хэрэгжүүлэх чухал тал юм гэж Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн Мэдээллийн газрын дэд захирал Ван Шяохун хэллээ. Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулвал эдийн засгийн өсөлтийг идэвхжүүлэхээс гадна, хөдөлмөр эрхлэлт, аж үйлдвэрийн сүлжээний нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулахад тус дэм болж, макро эдийн засгийн ерөнхий байдлыг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Худалдааны сайд Ван Вэньтао хэдхэн хоногийн өмнө:

- Тогтвортой байдлыг тууштай баримталж, тогтвортой байдалд ахиц дэвшлийг эрэлхийлэх, бизнесийн салбарын үүднээс авч үзвэл боломжтой бүхнийг хийж хэрэглээ сэргэх эрч хүчийг тогтворжуулж, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын үндсийг тогтворжуулан, улсын эдийн засагт оруулах хувь нэмрийг тогтворжуулах хэрэгтэй гэж хэлсэн байна. Өндөр түвшний нээлттэй байдал нь гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт өндөр гүйцэтгэлтэй байгаагийн нэг шалтгаан. Мөн эдийн засгийн өсөлтийг үргэлжлүүлэн тогтворжуулах чухал арга барил юм.

- Ирээдүйд нүүр тулах илүү төвөгтэй, хүнд хэцүү гадаад орчинд хандуулан Хятад улс өндөр түвшний системийн нээлттэй байдал ба өндөр чанартай хөгжлөөр дамжуулан дунд болон урт хугацаанд харьцангуй шинэ давуу тал ба олон улсын өрсөлдөх чадварыг бий болгох хэрэгтэй. Мөн Зах зээлд чиглэсэн, хуульчлагдсан, олон улсын бизнесийн орчныг цаашид сайжруулж, Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай орчин хэвээр байлгах хэрэгтэй гэж Худалдааны яамны Судалгааны хүрээлэнгийн Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны төвийн захирал Жан Жианьпин хэлэв.

Гүнзгийрүүлсэн өөрчлөлт шинэчлэлийг сайжруулж, өндөр чанартай бүтээн байгуулалт руу чиглэнэ 

 Хайнань мужийн Бө-Ао Лэчэнгийн олон улсын эрүүл мэндийн аялал жуулчлалын туршин хэрэгжүүлэх бүсээр зугаацан сэлгүүцэх нь байгалийн үзэсгэлэнт газарт хүрсэн мэт байдаг. Үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнд өндөр зэрэглэлийн 19 эмнэлэг бий. Тэдгээрийн дотор олон улсын нэр хүндтэй олон эмнэлгийн байгууллагууд байдаг.

Хятадын анагаах ухааныг гадаадад нээх цонх болохын хувьд Лэчэн туршин хэрэгжүүлэх бүс нь  өндөр түвшний нээлттэй байдлаар олон улсын эрүүл мэндийн аялал жуулчлалын ба өндөр зэрэглэлийн эмнэлгийн үйлчилгээний тасралтгүй хөгжлийг дэмжиж, илүү олон ард иргэдэд баярын чимээ хүргэж байна.

Өндөр түвшний нээлттэй байдлыг өргөжүүлэх нь хэрэглэгчдийн хувийн онцлогтой, чанартай амьдралыг эрэлхийлэх хүсэлд нийцэх төдийгүй, мөн нээлттэй хамтын ажиллагаагаар дотоодын аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, аж үйлдвэрийн өөрчлөлт, шинэчлэлд тусалж буй.

- Хайнань мужийн чөлөөт худалдааны боомтыг бүтээн байгуулах нь "Хятадын тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн нийслэл" гэгддэг Хүбэй мужийн Сүйжөү хотод тусгай зориулалтын автомашиныг их хэмжээгээр экспортлох түүхэн боломж авчрах болно гэж Күньмин хотын Хүбэй Сүйжөү Худалдааны холбооны дэд дарга Жан Жианьфү хэлэв.

   "Олон улсын эдийн засаг, худалдааны дүрмийн стандартад идэвхтэй зохицох" "Системийн чанартай нээлттэй байдлыг түлхүү ахиулах", "Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд үндэсний горимыг хэрэгжүүлэх, улс дамнасан компаниудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх" зэрэг. Төвийн эдийн засгийн ажлын бага хурал нь өндөр түвшний нээлттэй байдлаар өөрчлөлт шинэчлэлийг гүнзгийрүүлэн сайжруулж, өндөр чанартай хөгжлийг дэмжих хэрэгтэй гэдгийг тодорхой онцолсон байна.

Өөрчлөлт шинэчлэл, нээлттэй байдлыг болон бие биеэ дэмжиж байдаг. Шинэчлэл өөрчлөлт бол нээлттэй байх урьдчилсан нөхцөл, нээлттэй байх нь өөрчлөлт шинэчлэлийн хөдөлгөгч хүч юм.

Эдийн засгийн нийт хэмжээ дэлхийн хэмжээнд зургаадугаар байрнаас хоёрдугаарт орж, бараа бүтээгдэхүүний худалдаа зургаагаас нэгдүгээрт орж, гадаад дахь шууд хөрөнгө оруулалт дэлхийн хэмжээнд 26-р байрнаас нэгдүгээрт оров.  ДХБ-д элссэнээс хойшхи 20 жилийн хугацааны гайхалтай амжилтууд нь нээлттэй байх замаар өөрчлөлт шинэчлэл, хөгжлийг дэмжиж байгаагийн тод жишээ юм.

Өрсөлдөх чадвартай аж ахуйн нэгжүүд ба зах зээлд чиглэсэн, хуульчлагдсан, олон улсын түвшинд хүрсэн бизнесийн орчин нь өндөр чанартай хөгжлийн чухал илрэл юм.

-Өндөр түвшний нээлттэй байдлаар дамжуулан гадаадын хөрөнгө оруулалтыг татах чадварыг нэмэгдүүлж, дэвшилтэт технологи, боловсон хүчин, менежмент, үйлчилгээг нэвтрүүлэв. Үүний зэрэгцээ дүрэм, хяналт, стандартын байгууллагын нээлттэй байдлыг үргэлжлүүлэн түлхүү ахиулна. Үүгээр компаний өрсөлдөх чадвар, зах зээлийн сонирхол татахуйц байдлыг сайжруулна гэж Ван Шяохун хэлэв.Гадаадын хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалтыг таван жил дараалан бууруулж, санхүү, автомашин зэрэг олон салбарын зах зээлд нэвтрэх стандартыг сулруулав; Бүх улсын анхны хил дамнасан үйлчилгээний худалдааны сөрөг жагсаалтыг гаргав; Кантоны яармаг, Хэрэглэгчийн үзэсгэлэн, үйлчилгээний үзэсгэлэн, Хятадын олон улсын импортын үзэсгэлэн зэрэг. Эдийн засгийн мөчлөгийн холбогдох цэгт  анхаарал хандуулж, энэ жилээс эхлэн цуврал нээлтийн бодлогыг хэрэгжүүлж, гол салбар дахь өөрчлөлт шинэчлэлийг гүнзгий түвшинд хүргэхэд тус дэм болж байна.

 Одоо Хятадын дээд түвшний нээлттэй байдал шинэ түвшинд хүрсэн

Номхон далай дамнасан иж бүрэн болон дэвшилтэт түншлэлийн хэлэлцээрт (CPTPP), дижитал эдийн засгийн түншлэлийн гэрээ хэлэлцээрт (DEPA) нэгдэх хүсэлтээ албан ёсоор гаргаж, чөлөөт худалдааны туршилтын бүсэд хил дамнасан үйлчилгээний худалдааны сөрөг жагсаалтыг гаргахыг дэмжиж, нээлттэй байдлын хаалгаа улам бүр өргөнөөр нээж буй Хятад улс өндөр чанартай хөгжлийн шинэ аянд урагштай явж байна.

- Өндөр түвшний гадаадад нээлттэй байдлыг сайжруулах ба зах зээлийн өндөр стандартын тогтолцоог байгуулахыг нэгтгэж, нээлттэй байдлаар өөрчлөлт шинэчлэлийг ахиулан, өөрчлөлт шинэчлэлээр нээлттэй байдлыг дэмжих нь олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, өрсөлдөөний санаачилгад илүү сайн ялалт байгуулах болно гэж Хятадын (Хайнань) өөрчлөлт шинэчлэл, хөгжлийн судалгааны хүрээлэнгийн дарга Чы Фүлинь хэлж байна.

Давхар мөчлөгийг саадгүй нэвтрүүлж, нээлттэй хамтын ажиллагаанд шинэ давуу талыг бий болгоно

 Нээлттэй байдлыг дээд зэргээр баримталдаг Хятад улс өөрийгөө хөгжүүлээд зогсохгүй дэлхий дахинд ашиг тусаа өгнө.  12-р сарын 22-ны өглөө эрт Хүбэй мужийн Ухань хотын Үжяшань өртөө.

Электрон эд анги, хувцас, гутал, малгай, өдөр тутмын хэрэгцээт зүйлс, цар тахлаас урьдчилан сэргийлэх материал ачсан X8015 галт тэрэг эндээс хөдөлж, ХБНГУ-ын Дуйсбург хотыг зорьлоо. Энэ бол Үхань хотоос гарч буй Хятад-Европ чиглэлийн 1000 дахь галт тэрэг юм.Халдварт өвчний үед нисэх онгоцууд зогсож, хөлөг онгоцууд үйл ажиллагаагаа зогсоосон үед Хятад-Европын галт тэрэг нь "Урсгалын эсрэг" гарч, "Бүс ба зам"-ын дагуу явж, цар тахлын эсрэг дэлхий нийтийн тэмцлийн "амьдралын шугам", нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулахад "баталгаа"-ны үүрэг гүйцэтгэсэн байна. Дэлхий сайхан байвал Хятад сайхан болно, Хятад сайн байвал дэлхий улам сайхан болно.

 Аж үйлдвэрийн сүлжээний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрчмийг нэмэгдүүлэх, эсвэл “Бүс ба зам” хамтарсан бүтээн байгуулалтыг чанартай хөгжүүлэхэд тус дэм үзүүлэхийн тулд ч юм уу, төвийн эдийн засгийн ажлын бага хурлыг зохион байгуулсан нь нээлттэй хамтын ажиллагаа, харилцан ашигтай үр дүнгийн тодорхой дохиог өгсөн юм.

Төвийн санхүү, эдийн засгийн төв хорооны ажлын албаны өдөр тутмын ажил хариуцсан орлогч дарга Хан Вэньшю:

- Томоохон улс орнуудын эдийн засгийн мөчлөг нь дэлхийн үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг хүчтэй татах, олон улсын зах зээлд хүчтэй өрсөлдөх чадвар, нөөцийн хуваарилалтад хүчтэй хөдөлгөгч хүчийг бүрдүүлэн, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, өрсөлдөөнд оролцох шинэ давуу талыг бий болгоно гэж илэрхийллээ.

 Бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд харилцан ашигтай үр дүнд хүрнэ

2022 оны нэгдүгээр сарын 01-нээс Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэл (RCEP) хүчин төгөлдөр болж, хэрэгжиж эхэлнэ. Гаалийн татварыг бууруулах, зах зээлийг нээх, стандарт саад тотгорыг багасгах гэх зэрэг. Дэлхийн хамгийн олон хүн амыг хамарсан, эдийн засаг, худалдааны хамгийн том цар хүрээтэй, хөгжлийн асар их боломж чадамжтай энэхүү  чөлөөт худалдааны бүс бол зөвхөн Хятадын дээд түвшний нээлттэй байдлын дүр төрх биш. Мөн бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтын өсөлтийг дэмжиж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд эрч хүч, итгэл нэмэх болно.

-RCEP-ийг хэрэгжүүлснээр манай улс бүс нутгийн болон дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, өртгийн болон нийлүүлэлтийн сүлжээнүүдэд илүү сайн нэгдэж,дотоодын болон олон улсын давхар мөчлөгийг дэмжин, эдийн засгийн өндөр чанартай хөгжилд хүрэх болно гэж Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Ази Номхон далайн бүс нутаг, дэлхийн стратегийн хүрээлэнгийн дэд захирал Шэнь Минхүй хэлэв.

Хятадын хөгжлийн шинэ хэв маягийг бий болгох боломжийг хуваалцана

Нэг жилийн хугацаанд хуримтлагдсан зорилтот солилцооны хэмжээ нь 70.72 тэрбум ам.доллар болсон. Энэ бол IV удаагийн Импортын Экспо дээр хүлээлгэн өгсөн "дүн" юм. Энэ бол дэлхий даяар тархаж буй цар тахлын үед онцгой үнэ цэнтэй.

Хятад улс 1.4 тэрбум гаруй хүн амтай, 400 сая гаруй дундаж орлоготой бүлэгтэй. Жилийн бараа, үйлчилгээний импорт ойролцоогоор 2.5 их наяд ам.доллар байдаг. Энэ оны эхний хагаст Хятадын супер том зах зээлийн  дэлхийн импортын өсөлтөд оруулсан хувь нэмэр 14.8 хувьд хүрчээ. Дотоодын том зах зээлд тулгуурлан дотоодын болон олон улсын давхар мөчлөгийг дэмжиж, Хятад улс дэлхий даяар илүү олон компани, хүмүүст бодит үр ашгийг хүртээх боломж олгож байна.

Нээлттэй байдлыг баримталж, нээлттэй байдлаар ахиц дэвшил гаргаж байна.

Шинэ аялалд, гадаадад өндөр түвшний нээлттэй байх нь Хятад улс ээдрээтэй, хүнд нөхцөлд давуу талаа бататгаж, санаачилга гаргахад тус дэм үзүүлнэ. Түүгээр зогсохгүй “Нээлттэй байдлын урьхан салхи”-нд дэлхийн улс орнуудтай хамтын ажиллагааны шинэ хуудсыг бий болгох юм.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл