solongonews
”Шорвог усны цагаан будаа” бойжуулж байна
2016-11-03 17:19
”Шорвог усны цагаан будаа”--г туршилтын журмаар тарьж байна

Хятадын эрлийзжүүлсэн цагаан будааны нэрт эрдэмтэн Юань Лунпин саяхан 2016 дэлхийн биологийн шинжлэх ухааны хуралд өөрөө судлан тарьж буй "шорвог усны цагаан будаа"-ны тухай танилцуулав.

Юань Лунпин:  - "Шорвог усны цагаан будаа" хөгжлийн ирээдүйтэй. Хятад улсад бараг 100 сая га хужирлаг газарт тариалан тариагүй бөгөөд 670 мянган га талбай бүхий тэнгисийн эрэг дагуу газартай юм. Энэ бүхнийг ашиглаж 7 сая га газарт шорвог усны тутарга тариулах юм бол 0.06 га бүрээс 300 килограммын ургац авч, 30 тэрбум килограммын нийт ургацаар Хунань мужийн нэг жилийн усан тутаргын ургацтай тэнцэх болно гэв.

Өдгөө Чиндаод "шорвог усны цагаан будаа"--г туршилтын журмаар тарьж байна. Ирээдүйд улам шорвог хужирлаг усаар услахыг хүсэж байна гэв.

Найруулагч: ..
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл