solongonews
Дарга Ши Жиньпиний интернэт сүлжээний хүчирхэг улсын тухай өгүүлэмжийн түүвэр”-г хэвлэн тараав
2021-01-25 18:06
Ши Жиньпин даргын интернэт сүлжээний хүчирхэг улсын тухай өгүүлэмжийн түүвэр”-г хэвлэн тараав

       Хятад улсын Төвийн намын түүх ба тулгар бичгийн судалгааны хүрээлэнгийн найруулсан “Ши Жиньпиний интернэт сүлжээний хүчирхэг улсын тухай өгүүлэмжийн түүвэр” номыг саяхан Хятадын төвийн тулгар бичгийн хэвлэлээс хэвлүүлж, БНХАУ-ын хэмжээнд тараагаад байна.

ХКН-ын XVIII их хурлаас хойш Ши Жиньпин даргаар төв болгосон ХКН-ын Төв хороо олон олон шинэ түүхэн онцлогтой агуу их тэмцэл өрнүүлэхээр эхлэл болгон интернэт сүлжээг чухалчилж, интернэт сүлжээг хөгжүүлж, интернэт сүлжээг засаж, улс төр, эдийн засаг, соёл, нийгэм, цэргийн явдал зэрэг хүрээнд холбогдох интернэт сүлжээний аюулгүй байдал, мэдээлэлжүүлэлтийн чухал том асуудлыг нэгдсэн байдлаар зохицуулав. Улмаар олон олон чухал том шийдвэрт бодлого тогтоож, олон чухал их арга хэмжээг хэрэгжүүлж, Хятад улсын интернэт сүлжээний аюулгүй байдал ба мэдээлэлжүүлэлтийн салбарын түүхэн чанартай ололт амжилт гаргахыг дэмжиж, Хятад улсын онцлогтой интернэт сүлжээний засаглалын замыг нээсэн байна. Дарга Ши Жиньпин интернэт сүлжээний хүчирхэг улсын бүтээн байгуулалтын тойронд олон олон чухал өгүүлэмж нийтэлж, олон шинэ үзэл санаа шинэ үзэл баримтлал шинэ нотолгоо дурдаж, шинэ цаг үеийн интернэт сүлжээний аюулгүй байдал ба мэдээлэлжүүлэлтийн салбарын хөгжилд үндсэн журам хангав. Дарга Ши Жиньпиний интернэт сүлжээний хүчирхэг улсын тухай чухал өгүүлэмжийг нарийн хянамгай суралцах нь бидний интернет сүлжээний аюулгүй байдал ба мэдээлэлжүүлэлтийн бүх төрлийн ажлыг сайтар хийж, интернэт сүлжээний хүчирхэг улсын бүтээн байгуулалтыг ахиулан, социализмын орчин үеийн улсыг бүх талаар бүтээн байгуулах шинэ аяныг эхлүүлэх, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын Хятад улсын мөрөөдлийг биелүүлэхэдд маш чухал ач холбогдолтой.

      “Өгүүлэмжийн түүвэр”-ийг есөн тусгай сэдвээр хувааж нийт 285 хэсэг өгүүлэмжтэй байж, Ши Жиньпин даргын 2013 оны 03-р сарын 04-нөөс 2020 оны 11-р сарын 23-ныг хүртэлх хэлсэн үг, тайлан, илтгэл, заавар, цохолбор, баярын захидал зэрэг зуун хувь чухал тулгар бичгээс сонгон түүвэрлэжээ. Үүнд маш олон өгүүлэмжийг нь анх удаа ил нийтэлж байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл