
Онцлог: Тос багатай
Хийх арга: Халуун тогоо
Хугацаа: 1 цаг
Шаардлагатай хэрэгсэл: Тогоо ба бусад зүйл
Хоолны орц:
Хонины хавирга, цагаан лууван, лууван, байцаа, буурцгийн соёолж, зоогмог буюу зүүт цагаан мөөг, дүүфүү, хуажу, сонгино, цагаан гаа, халуун ногоо, давс, гүнжид, загас амтлагч жян, мажян тос
Хийх арга:
1. Байцаагаа угааж хэрчинэ.
2. Зүүт цагаан мөөгийг угааж арилгана.
3. Луувангаа хальсалж хэрчинэ.
4. Цагаан лууванг угааж хэрчинэ.
5. Дүүфүүгээ хоёр хуваана.
6. Буурцгийн соёолжоо угааж усыг нь шүүнэ.
7. Хонины хавиргыг усанд гурван цаг сойгоод усыг нь солино.
8. Сонгино, цагаан гааг хэрчинэ.
9. Хуажу, халуун ногоог бэлтгэнэ.
10. Гүнжид, загас амтлагч жян, мажян тос зэргээ аяганд хийж хутгаад хоолны амтлагч бэлтгэнэ
11. Хавиргаа сайтар угаасны дараа усанд үйж чанана.
12. Шөл буцлах үед нитгэлийг шүүж авна.
13. Нитгэлийг сайтар шүүсний дараа шөл гартал нь буцалгана.
14. Шөлөндөө сонгино хийнэ.
15. Шөлөндөө хуажу, халуун ногоо хийсний дараа нэг цагийн хугацаатай битүү буцалгана.
16. Цагаан, шар луувангаа тогоонд хийнэ.
17. Давсаа хийгээд дахин гучин минут буцалгана.
18. Чанасан хавирга болон шөлөө халуун тогоонд хийж, байцаа, буурцгийн соёолж, зоогмог буюу зүүт цагаан мөөг, дүүфүү зэргээ хийж буцалгаад болмогц гаргана. Ингээд амтлагчдаа дүрж иднэ.
Анхааруулах нь:
Хонины хавиргаа зайлшгүй угааж цэвэрлэх нь шөл цэвэр тунгалаг болохын үндэс юм.
