Тус тайланд: 2017 оноос хойш Е11 хөрөнгө оруулалтад зөвшөөрөл өгөх талаар 19 төрлийн бодлого хэрэгжүүлсний дийлэнх нь гадаадын бизнесмэн шууд хөрөнгө оруулахыг дэмжсэн байна. Үүнээс Хятад улс чөлөөт худалдааны 11 бүсийн гадаадын хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалтыг шинэчилж, зарим салбарын хөрөнгө оруулалтын хязгаарлалыг цуцалсан. "Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлогын тухай мэдэгдэл" гарган гадаадын хөрөнгө оруулалтад үзүүлсэн хязгаарлалыг улам багасгаж, татвараар дэмжих бодлого боловсруулан, үндэсний зэрэглэлийн хөгжлийн бүсийн ерөнхий хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, боловсон хүчин хилээр нэвтрэхэд тус дөхөм үзүүлэн бизнесийн орчныг сайжруулах зэрэг таван талаар гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлого хэрэгжүүлсэн гэж дурдсан байна.
Хятадаас бусад улс орнууд холбогдох бодлого боловсруулан хэрэгжүүлж байна. Тухайлбал, Аргентин гадаадын хөрөнгө оруулалтыг татах төрийн өмчит болон хувийн хэвшил хамтран эрхлэх буюу РРР аргыг батлан зөвшөөрч, Энэтхэг Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хороог цуцлан гадаадын шууд хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх төслийн зөвшөөрлийн журмыг боловсруулан нийтэлж, төв банк тогтоолоо шинэчилж, гадаадын эрсдэлт хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулах дүрмийг улам нээлттэй болгож, гадаадын хөрөнгө оруулагч шинэ компани байгуулахыг дэмжин БНСУ, ОХУ олон салбарыг хувийн хэвшлийнх болгох бодлого боловсруулсан байна.
