solongonews
Аварга Баярбаатар шинэ гайхамшгийг бичиглэж явна
2016-07-07 16:06
Аварга Баярбаатар шинэ гайхамшгийг бичиглэж явна.


    Баруун Үзэмчин хошуунд 6 дугаар сарын 20-нд зохион байгуулагдсан Дүүрэнзаан овооны тахилгын хүчит 256 бөхийн наадамд аварга Баярбаатар Баруун Үзэмчин хошууны Тодгэрэл, бага Эрдэнэдалай, Бүрэнмэнд, Ми.Соёл,Цэнгэлбаяраар найм давж тэргүүлснээр монгол бөхийн 256 бөхтэй наадамд 30 дахь удаагаа тэргүүлсэн гайхамшгийг бичиглэж билээ.
         Их аварга минь энэ жилийн хаврын наадамд дэмий оролцохгүй байснаас үзэгчид "Баярбаатар аварга барилдаж байна уу?”, “Дөч дөхөж байгаа хүн одоо барилдах нь бараг цөөрсөн байлгүй” хэмээн нэг нэгээсээ асууж суран, аваргынхаа уран барилдааныг харахыг хүсэн хүлээж байлаа. Олон наадамд харагдаагүй Баярбаатар аварга маань 6 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан Эрдэнэ овооны тахилгын найрын 128 бөхийн барилдаанд зодоглон барилдан тэргүүлж, 6 дугаар сарын 18-ны өдөр болсон Авга хошууны залуу содон бөх Мөнхжаргалын хайрт хүүгийн дахь үргээх найрын хүчит 256 бөхийн барилдаанд Зүүн Сөнидийн Хөхтөмөр, Баруун Үзэмчин хошууны Бүрэнтэгш, Авга хошууны Мэнд-Амгалан, Бүрэнтүвшин, Баруун Үзэмчин хошууны Наранбат, Цэнгэлбаяр, бага Эрдэнэдалай,  Цагаанзаанаар найм давж тэргүүлжээ. Мөн 6 дугаар сарын 20-нд зохион байгуулагдсан Дүүрэнзаан овооны тахилгын найрын 256 бөхийн наадамд тэргүүлж үзэгчдийг уухай алдуулж байгаа нь энэ билээ.
        Хэдийгээр нас дөч дөхсөн ч аварга минь өөрийн уран барилдаанаараа найр наадмын талбайд од болж, үзэгч олноо бишрүүлж, маш олон гайхамшгийг бичиглэж яваа нь үнэхээр бишрэм.

Зохиогч: Хад
Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Шилийнголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл