Эрээн хотын нэгдүгээр бага сургууль болон Монгол Улсын Замын-Үүдийн нэгдүгээр ерөнхий сургууль хамтран зохион байгуулсан сурган хүмүүжүүлэх солилцооны үйл ажиллагаа Өвөр Монголын Эрээн хотод боллоо.
Нээлтийн ёслолд Эрээн хот болон Замын-Үүдийн сурагчид өөрийн газар нутгийн онцлог бүхий уран сайхны тоглолтоороо хурсан олны мэлмий сонорыг мялаажээ.

Энэ удаагийн сурган хүмүүжүүлэх солилцооны үйл ажиллагаа нь уран бичлэг уран зургийн үзэсгэлэн, хөл бөмбөгийн нөхөрсөг тэмцээн, уран сайхны тоглолт зэрэг гурван агуулгатай зохион байгуулагджээ.
Хятад, Монгол хоёр орны хүүхэд залуучууд бие биеэсээ суралцаж, хамтын ажиллагааны тавцан бий болгож, хоорондын ойлголцол, нөхөрлөлийг ахиулахад энэхүү арга хэмжээний зорилго оршиж байгаа юм.

Ач холбогдлын хувьд Хятад, Монгол хоёр орны сургуулиуд хоорондын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, сургуулийн хүрээний орчин нөхцөлийг баялаг болгож, оюуны боловсролын бүтээн байгуулалтыг нэмэгдүүлсэн байна.






