solongonews
”Скайтел” группийн удирдлагууд өөрчлөгджээ
2016-11-20 22:39
”Скайтел” группийн удирд-лагад өөрчлөлт оржээ.

"Скайтел" группийн удирд-лагад өөрчлөлт оржээ.

Тус группийн гүйцэтгэх захирал Д.Болор нь өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээлгэн өгсөн байна. Түүнийг тэргүүн дэд захирал Д.Нарантуяа орлож байгаа юм байна.

Тус группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн  даргаар ажиллаж байсан П.Батсайхан нь мөн ажлаа өгсөн байна. Түүний оронд "Алтай холдинг" -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Баттүшиг ажиллах юм байна.

Найруулагч: Э.ТУЯА
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл