solongonews
Үндэстний бол дэлхийнх
2017-07-20 23:16
1947 оны 5-р сарын 1-ний өдөр Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсанаас эхлэн Хятад улс Үндэстний цөөнхийн хөгжлийн шинэ цаг эринд орсон байна. Үүнд, үндэстний боловсрол болон эм эмнэлэг нь үндэстний онцлогоор хамгийн ил тод болсон.

Одоогийн байдлаар Өвөр Монголын Үндэстний цөөнхийн хүүхдийн сургуульд сууж буй тоо нь Бүх орны дундаж түвшнээс даваад байгаа бөгөөд Үндэстний цөөнхийн эм эмнэлэг нь олон улсын эм эмнэлгийн түвшинд хүрсэн байна.

Тэнгэрлэг сэтгэхүй дэлгэр хараа

Ордос хотын Монгол үндэстний дунд сургууль 1938 онд Их зуу аймгийн дунд сургууль нэртэйгээр анх байгуулагдсан бөгөөд монгол, хятад хэлний хамтарсан сургууль байв. 1956 онд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн Газрын зөвшөөрлөөр Өвөр Монголын баруун бүс нутагт анхны монгол бүрэн дунд сургууль болох Их зуу аймгийн хоёрдугаар дунд сургууль албан ёсоор байгуулагджээ. 2001 онд Их зуу аймгийг хөгжүүлэн Ордос хот болгосны дараа тус сургууль нь нэрээ Ордос хотын монгол үндэстний дунд сургууль гэж өөрчилсөн байдаг.

Сургуулийн Тамгын газрын дарга Наранцогт:

- 2016 оны байдлаар сургуульд маань 24 ахлах анги, 6 анхан дунд ангитай, нийт 1000 гаруй сурагчидтай байсан. Олон улсын сдандартын дагуу анги бүрийн сурагчдын тоог хязгаарлаж, цөөн сурагчтай олон ангитай сургалтыг явуулж эхэлсэн. Манай сургууль нийт 179 багштай бөгөөд нарийн мэргэжилтэй, боловсрол сайтай байдгаараа сургуулийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан.

Тус сургууль 2010 оноос эхлэн “Тэнгэрлэг сэтгэхүй, дэлгэр хараа” урианы дагуу “Бие сэтгэл эрүүл, мөн чанар шилдэг, суурь бат, өмөрмөц онцлогтой” чадварлаг мэргэжилтнүүд бэлтгэхийг голлон зорьж, үндсэн хичээлийн шинэчлэлтийн дагуу сургалтын чанараа дээшлүүлэхээр гол болгон сургалтын арга хэлбэрээ өөрчилсөн байна.

Тус сургууль монгол үг хэл, үсэг бичгийн хэрэглээний судалгааг чухалд үзэж, монгол бичгийн сургалтын материалын санг байгуулсан бөгөөд багш, сурагчдад сургалт болон суралцах таатай нөхцөл боломжийг олгосон. Мөн монгол бичгийн материалын сан болон нэвтрүүлэгч, биеийн тамирын хичээл нь Өвөр Монголын Өөртөө Засах Орны дунд сургуулиудын үлгэр жишээ үзүүлэх агуулга болжээ.

Манай сурвалжлагын баг тус сургуулийн анхан дунд сургуулийн 93-р ангид ороход Монгол хэлний багш Хасгоо сурагчдад “Тэнгэрийн ботго” хичээл орж байлаа. Тус сургууль сургалт явуулахдаа монгол, хятад, англи хэлээр голлодог бөгөөд сурагчдын сонирхолд үндслэн авьяас урмыг нь хөгжүүлэх хичээл нээсэн байна.

- Манай сургуулийн нөхцөл байдал сайн бөгөөд хонох, хоол, сургалт бүгд төлбөргүй байдаг гэж сурагчид ярьж байлаа. Бидний сонирхлыг хамгийн их татсан хичээл бол үндэстний онцлогтой гар урлалын хичээл, бас номын сан гэж ахлах сургуулийн 221-р ангийн сурагч Мишээл ярьж байсан юм.

Ордос хотын монгол үндэстний дунд сургууль 60 гаруй жилийн хөгжлийн явцад сургалтын салбарт өндөр амжилт бүтээсэн. Үндэстний цөөнхийн 13000 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн байна. Тус сургууль Өвөр Монголын хэмжээнд чухал болох дунд сургуулийн эгнээнд жагссан бөгөөд Өвөр Монголын шилдэг дунд сургууль, Өвөр Монголын үлгэр жишээ үзүүлэх дунд сургуулиар үнэлэгджээ.

Тус сургууль “Үнэн ёсны, зөв шударга, эрч хүчтэй” сургуулийн онцлог, “Хайр халамжтай, тэсвэр хатуужилтай, мэргэн ухаантай” сургалтын онцлог, “Суралцах урамтай, зөв сэтгэхүйтэй, дадлагад оролцох” суралцах онцлог, “Харуцлага, хамтын ажиллагаа, зоригтой урагшлах” зэрэг сургуулийн хэв маягийн дагуу шинжлэх ухаанаар удирдан, нээлтэй байж, Өвөр Монгол төдийгүй улсын хэмжээнд нэр нөлөө бүхий үндэстний цөөнхийн сургууль байгуулахаар мэрийн чармайж байна.

Эрүүл мэндийн асран хамгаалагч

Монгол эм нь Хятадын Үндэстний цөөнхийн дөрвөн томоохон эмийн нэг бөгөөд Хятадын улсын зэрэглэлийн биет бус соёлын өвийн нэг нь юм. Улмаар монгол үндэстний яс гэмтэх гэхчилэн өвчнийг эмчлэх зэрэг арга барилаас гаралтай. Ихэвчлэн Өвөр Монгол, Монгол Улс, Оросын холбооны Бүгд Найрамдах Буриад улс, Халимаг улс, Туваа улс зэрэг монгол үндэстэн төвлөрөн суурьшсан нутгуудаар хөгжсөн байна. ХХ зууны 30-аад оны үеэр Монгол Улс, Оросын Холбооны Бүгд Найрамдах Буриад улс зэрэг улсуудын монгол эм эмнэлгийн уламжлал болон хөгжил удааширсан бөгөөд 80-аад оны үеэр сая сэргээн хөгжүүлж эхэлжээ. ХХ зууны 50-иад оноос эхлэн хятад, монгол эм эмнэлэг нь Төрийн бодлогын дагуу хөгжиж эхэлжээ. 60 гаруй жилийн хүчин зүтгэлээр Өвөр Монголын монгол эм эмнэлэг нь эмчилгээ, сургалт, судалгааг нэгтгэсэн ерөнхийлсэн хөгжлийн системийг байгуулсан. Үүнд, голдуу зүү төөнүүр, цус тавих, массаж хийх болон эмээр эмчлэх зэрэг арга хэлбэрээр эмчилдэг байна. Сүүлийн жилүүдэд монгол эм эмнэлгийн онцгой онолын систем болон үйлдлийн арга хэлбэр, хямд дөхөм үйлчилгээ, үр дүнтэй эмчилгээгээр зөвхөн монголчуудад үйлчилгээ үзүүлээд зогсохгүй, улсын дотоод, гадаадын өвчтөний зорьж ирдэг эмнэлгийн нэг нь болжээ.

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлэг нь өнөөгийн байдлаар Олон улсын хэмжээнд хамгийн том цар хүрээтэй, Хятадын хамгийн анхны монгол эм эмнэлгээр гол болгосон эмчилгээ, судалгаа, сургалт, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн хамгаалал, түргэн тусламж, эм найрлага зэргийг нэгтгэсэн орчин үеийн гурав дахь зэрэглэлийн А шатлалын ерөнхийлсэн эмнэлэг юм. Тус эмнэлэг байгуулагдсан нь дэлхийн олон улсын хэмжээнд 1000 өвчтөний ортой гуравдугаар зэрэглэлийн А шатлалын монгол эмнэлэггүй байсан түүхийг эцэслүүлж, Өвөр Монгол, мөн Монголчууд төвлөрөн суурьшсан найман муж, орны монгол, хятад эмнэлгийн хэмжээнд тэргүүлэх эмнэлэг болсон.

Тус эмнэлгийн нийт талбай нь 70 мянган кв.м, 1100 өвчтөний тогтмол ортой, 1200 нээлттэй ортой. Эмчилгээ, эмчийн мэргэжил чадвар, эм найрлага, захиргаа зэрэг 91 салбартай. Нийт 1800 гаруй ажилтантай бөгөөд монгол эмчилгээний 48 тасагтай, энэ нь нийт эмчилгээний тасгийн 77.6 хувийг эзэлдэг.

Эмчилгээний хувьд монгол уламжлжлт эмчилгээний давуу талыг товойлгон 200 гаруй төрлийн монгол эмчилгээний онцгой мэргэжлийг хөгжүүлж, 20 гаруй шинэ мэргэжлийг судлан гаргасан байна. Монгол эмийн найрлагын төв нь 300 гаруй төрлийн эмийг тус эмнэлэгтээ найруулж байгаа бөгөөд бүх төрлийн өвчнийг эмчилж, сайн үр дүнд хүрч чадсан байна. 149 төрлийн өвчнийг монгол эмчилгээний аргаар эмчилж, энэ нь дотоод, гадаад болон Монгол Улс, Орос зэрэг хөршүүдийн өвчтөний анхааралд хүрч, тус эмнэлгийг зорьдог болжээ.

Өнөөг хүртэл Өвөр Монголын хэмжээнд Монгол эмнэлэг 2006 оны 86 байсан нь 122 болон нэмэгдэж, 20 мянга гаруй монгол эмч, 700 гаруй магистр, 28 доктор бэлтгэсэн байна. Найруулсан, орчуулсан, судалгааны бүтээлийн 260 гаруй ном хэвлэжээ. Монгол эмийн 5, хятад, монгол эмийн 38 аж ахуйн нэгжийг тус тус байгуулсан ба эмийн борлуулалтын хэмжээ нь 1.6 тэрбум юаньд хүрсэн байна.

Тус эмнэлэг байгуулагдсан хэдэн жилийн туршид 2 сая 480 мянга гаруй өвчтөн хүлээн авсан бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний тоо 102 мянга гаруйд хүрчээ. Хятадын “Нэг бүс нэг зам” санаачилгын дагуу монгол эм эмнэлгийн гадаад харилцааг хөгжүүлж, Хятад, Монгол Улсын нөхөрсөг харилцааг улам гүнзгийрүүлсэн. Таван жилийн туршид Монгол Улсын 19000 гаруй өвчтөн хүлээн авч эмчилсэн бөгөөд 30 хувийн зардлыг нь хасаж, нийт 2 сая гаруй юаний зардлыг багасгасан байна. Монгол Улсад жил бүр 2-3 удаа сайн дурын эмчилгээний баг томилон эмчилгээ хийдэг бөгөөд олон удаа мэргэжлийн солилцооны үйл ажиллагаа явуулан, 30 мянга гаруй өвчтөнд эмчилгээ хийж, Монгол Улсын 100 гаруй эмчид сургалт явуулжээ. Сайн дурын эмчилгээ, ярилцлага, мэргэжлийн солилцоо, мэргэжилтэн боловсруулах зэрэг олон төрийн үйл ажиллагаагаар дамжуулан Монгол Улсын холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааны харилцаа тогтоож, улсын дотоод, гадаадын өвчтөнүүдээс сайн үнэлгээ авч, “Нэг бүс нэг зам” дагуух олон улсын эмчилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхүү нөлөө үзүүлжээ.

Өвөр Монгол болон Монгол Улс үндэс гарал нэгтэй монголчууд учраас монгол эмчилгээгээр голлож, хөрш орны хувиар Монгол Улсын өвчтөн Солонгос, Япон, Америк, Орос зэрэг улс орнуудад эмчлүүлэх нь илт цөөрч, Өвөр Монголд ирж эмчлүүлэх нь мэдэгдэхүйц нэмэгдсэн. Эдгээр өвчтөний олонх нь тус эмнэлгийн уламжлалт монгол эмчилгээг зорьж ирсэн бөгөөд уламжлалт монгол эмчилгээ нь Монгол Улс зэрэг хөрш орнуудын иргэдэд үйлчилгээ үзүүлж, Хятад, Монгол хоёр улсын ард түмэн хоорондын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг түлхүү ахиулж, “Нэг бүс нэг зам” санаачилгын олон улсын эмчилгээний үйл ажиллагаанд чухал үйлчлэл үзүүлсэн байна.

Зохиогч: ХИШИГБАЯР, Б.ХУРЦАА, ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл