2021 оны Олон улсын өвлийн спортын Бээжин дэх үзэсгэлэн 09-р сарын 02-ноос 07-ны өдрүүдэд Олон улсын хурлын төв болон Шөү Ган паркт нэгэн зэрэг зохион байгуулна. Итали нь 2021 оны Олон улсын өвлийн спортын Бээжин дэх үзэсгэлэнгийн хүндэт зочин орон болно.
Энэ удаагийн үзэсгэлэн “Цас мөсний хүч” уриагаа үргэлжлүүлэн, үзэсгэлэн, дээд хэмжээний чуулга уулзалт, төсөл танилцуулах, тусгай арга хэмжээ зэрэг олон хэлбэрээр явагдаж, олон улсын өвлийн спортын нөөцийг танилцуулан, цас мөсний үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжиж, өвлийн спортыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Эх сурвалжийн мэдээлснээр энэ удаагийн үзэсгэлэн цахим болон газар дээр нь зохион байгуулах хэлбэрийг ашиглан, 20 мянган кв метрийн бүсэд үзэсгэлэн байршуулж, 20 гаруй олон улсын чуулга уулзалт, зориулалт салбарын хуралдаан, төсөл танилцуулга болон хэлэлцээр зэргийн арга хэмжээг зохион байгуулна. Урьдчилан тооцоолсноор гадаад дотоодын 500 гаруй брэндийн бүтээгдэхүүн үзэсгэлэнд оролцох бөгөөд 24 мянга орчим мэргэжлийн байгууллагын төлөөлөл бизнес форум зэрэг арга хэмжээнд оролцоно.
Нийт иргэдийг цас мөсний спортод оролцуулах зорилгоор 2021 оны Олон улсын өвлийн спортын үзэсгэлэн цас мөсний карнавалын бүсийг сайтар ашиглан, хүмүүсийн сонирхлыг илүү татаж идэвхтэй оролцуулж, өвлийн спортын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд бараа бүтээгдэхүүн болон төслөө танилцуулах олон хэлбэрийг хангаж, шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэгчээс ойрхон болгоно. Үүний зэрэгцээ олон нийтэд хандан мөсний шоу, дуураймал мөс, хиймэл цасны өрөө, загварчилсан цанаар гулгах зэрэг арга хэмжээг зохион байгуулах болно.
