solongonews
Агаар аяллын цагийн хуваарьт өөрчлөлт гарлаа
2017-10-27 20:53
Эрээн хотын агаар аяллын цагийн хуваарьт өөрчлөлт гарч, аяллын маршрут нэмэгдсэн байна.

Улирал солигдоход Хятад улсын бүхий л агаар аяллын маршрут болон хөөрөх цагийн хуваарьт өөрчлөлт гарахг дагаад Эрээн хотын агаар аяллын маршрут, хөрөх цагийн хуваарьт өөрчлөлт гарсан байна.

(2017 оны 10 дугаар сарын 29-нөөс 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл)   

Эрээн Шэнь Яан чиглэлд

Хуа Шиа агаар аяллын компанийн CRJ-900 онгоцоор нислэг үйлдэж байгаа \ 87 хүний суудалтай\ бөгөөд долоо хоногт 3 удаа буюу Мягмар, Пүрэв, Бямба гарагуудад тогтмол нислэг үйлдэх юм. 10 дугаар сарын 31-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Тасалбарын үнэ 130 юаниас эхэлнэ + такс

Эрээн Бээжин чиглэлд

Шэү Дү агаар аяллын компанийн A320\A319 онгоцоор нислэг үйлдэж байгаа бөгөөд өдөр бүр нислэг үйлдэх юм.

Тасалбарын үнэ 230 юань + такс


Эрээн Тиань Жинь чиглэлд

   Тиань Жинь агаар аяллын компанийн ERJ 190 онгоцоор нислэг үйлдэж байгаа \105 хүний суудалтай\ бөгөөд өдөр бүр нислэг үйлдэх юм.

Тасалбарын үнэ 340 юань + такс

Эрээн Хөххот чиглэлд

Тиань Жинь агаар аяллын компанийн ERJ 190 онгоцоор нислэг үйлдэж байгаа \105 хүний суудалтай\ бөгөөд өдөр бүр нислэг үйлдэх юм.

Тасалбарын үнэ 150 юань + такс

 

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : Шинэ Эрээн / We chat /
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл