solongonews
Беларусь нь Хятад улстай ”Бүс ба зам”-ын хүрээн дэх хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна
2021-03-16 15:48
Беларусь улсаас БНХАУ-ад суугаа Элчин сайд Юрий Анатольевич Щенкотой хийсэн ярилцлагаас

Беларусь улсаас БНХАУ-ад суугаа Элчин сайд Юрий Щенко саяхан Синьхуа агентлагийн сэтгүүлчид бичгээр өгсөн ярилцлагадаа:

- Беларусь, Хятад улс нь олон салбарт хамтран ажиллах өргөн боломжтой байгаа бөгөөд Беларусь нь "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд Хятад улстай хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Щенко хэлэхдээ:

- Сүүлийн жилүүдэд Беларусь, Хятадын харилцаа тогтвортой хөгжиж, харилцан дэмжлэг нэмэгдэн, харилцан солилцоо өргөжиж, олон салбар дахь хамтын ажиллагааны төслүүдийн тоо, цар хүрээ түргэн нэмэгдэж байна. 2020 онд цар тахал дэгдсэн хэдий ч хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагаа улам бүр хөгжсөөр байв. Цар тахлын дараах эрин үед хоёр улс аялал жуулчлал, боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах өргөн боломжтой.

- Хятад улсын хурдацтай хөгжил нь дэлхийн бусад улс орнуудын эдийн засгийн хөгжилд нөхцөл боломж хангасан. Хятад улс нь Хятадын эдийн засаг, нийгмийн цаашдын хөгжлийг ахиулахад ашигтай хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон бол энэ дундаас Беларусь улс хоёр талын эдийн засгийн хөгжлийн стратегийн маш олон уялдаа холбоог олж харж байна.

- Беларусь бол "Бүс ба зам" санаачилгыг анхлан дэмжигчийн нэг бөгөөд Евроазид "Бүс ба зам" санаачилгыг хэрэгжүүлэх чухал тулгуур болсон. "Аварга Чулуу /Great Stone/" Хятад - Беларусийн аж үйлдвэрийн парк нь Беларусийн хувьд "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтын хүрээнд хэрэгжүүлж буй чухал төсөл бөгөөд одоогоор хоёр орны хамтын ажиллагаа, хамтын бүтээн байгуулалтын хамгийн өргөн цар хүрээ бүхий төсөл болно. Одоогийн байдлаар тус паркт 14 орны 68 аж ахуйн нэгж хамрагдаад байна.

- 2016 онд Беларусь, Хятадын хооронд харилцан итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагааны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа шинэ эринд чиглэн хөгжсөөр ирсэн бөгөөд хоёр талын харилцааны түвшин улам сайжирна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл