Алшаа зүүн хошууны Түүхийн Дурсгалт Зүйлсийн Хамааралтын Товчоо Олонбулаг суурингийн Цагаандэрс багийн Хоёр-Авдрын уулын оройд нэгэн эртний овоог илрүүлэв.

Овооны өндөр нь 1.65 метр, суурь хэсгийн диаметр нь 1.85 метр бол их бага нь тэгш бус чулуугаар овоолон бүтээж, дунд хэсэг ба оройн хэсэгт бут бургасны мөчир байх ба хөх хадгаар ороожээ. Овооны өмнө талын уулын бэлийн дунд хэсэгт өргөн нь 5 метр, өндрөөрөө 0.3-1.5 метр агуй бий. Агуйн дотор улаан өнгөтэй шороогоор хийсэн 100 гаруй суварга хэлбэртэй бүтээл олджээ. Судалгаагаар эртний үеийн овоон тахилгатай холбогдох бол ойр хавиас нь бусад хууч үлдэгдэл олдоогүй байна.

Ахмадуудын ярьж буйгаар тухайн газрын ард иргэд хэдэн зуун жилийн турш тус овоог тахисаар ирсэн гэдэг. Алшаа зүүн хошууны Түүхийн Дурсгалт Зүйлсийн Хамааралтын Товчооны ажилтан: - Энэхүү эртний овоонд тоо баримт, материал цуглуулах, сүүдэрлэн шингээх, GPS-ээр байршил тогтоох ажил хийж, дараагийн алхамд овооны холбогдох материалыг цуглуулах, байгуулсан он жилийг тогтоох ажлыг өрнүүлж, түүхийн дурсгалт зүйлсийн судалгааг хийнэ.



